Борооны дараа нар манддаг

Хувь хүний үзэл бодол болон бас бус зүйлс

Гадаад хэлээр дуулдаг байж билээ...

UBS TV-ээр Universe Best Songs хэмээх тун давгүй хөөрхөн шоу орой бүр гарах юм. Нэг мэдсэн чинь тэр шоуг үзсээр байгаад дуртай болчихож. Тэр шоунд оролцож байгаа хүмүүс нь яасан ч мундаг дуулдагийн, ямар ч сүрхий гадаад хэлтэйн. Нэг үеэ бодвол Монголчууд маань чөлөөтэй, нээлттэй харьцангуй дэвшилттэй болсон бололтой. Мэдээж үүнд интернэт, олон ТВ, гадны сувгуудын нөлөө ч их биз. Ер нь бол “ардчиллын буян” гэж хэлэхэд ч бараг буруудахгүй биз ээ.

Тэгээд бодлоо л доо. Бага байхдаа бид нар гадаад дууг дуулах гэж ёстой балладаг байж дээ. За яахав Орос соёлын нөлөөгөөр орос дууг бол дуулчихаж байгаа юм. Харин англи болон өөр орны дуу болоод ирэнгүүт нь л ямар ч үгийг нь мэдэхгүй мөртлөө сонсголоороо дуулаал хаяна.

Америк, африкийн дуучдын хамтаран дуулсан нэг дуу байдагдаа. “-We are the World, we are the children” гээл дуулдаг. Тэр дууг “-Би яасын бэ, би яагаачгүй ш дээ” гэж ирээл ичихчгүй дуулаал зогсож байдаг байлаа. Бас тухайн үедээ л их хит болж байсан Modern Talking хамтлагийн нэг дууг яаж дуулдаг байсан гээч “-Ямаа хо, ямаа соо” гээл. Сүүлд эргээд сонссон чинь тэр дууны жинхэнэ үг нь “-you my heart, you my soul” гэж байх жишээтэй. Буруу сонсоно сонсоно гэхэд бас л хэцүү сонсож байгаа биз.

Германы хуучны нэг хамтлагийн Чингис хаан гэж дууг бол бүүр тэр чигээр нь өөрчлөөд сонсголоороо дуулчихаж байгаам. ”- Чингис, Чингис, Чингис хаан хээр очоод, цамцаа тайлаад, зуу татаад, боовоо маажаад” гэж ирээл дуулна. Мэддэг нэг нь нээх сүрхий юм сурчихсан юм шиг мэддэггүй нэгэндээ зааж өгөөл. Эргээд бодохнээ ичмээр ч гэмээр, хөгжилтэй ч гэмээр санагддаг юм. Миний ярьж байгаа энэ бүх үйл явдал бол наяад оны сүүл үе л дээ. Зарим нэг нь сайн мэдэхгүй байж магадгүй л юм..За яахав цааш нь үргэлжлүүлэе.

Италийн Сан Ремо гээл нэх сүрхий фестиваль (концерт ч юм уу) болдог байсныг зарим нэг нь санаж байгаа байх. Ээж, аав л их үзэх дуртай байсан юмдаг. Тэрэн дээр нэг эхнэр нөхөр дуучин дуэтлэж дуулаал. Нөгөө хоёр чинь бие биенлүүгээ аягүй гоёоор харж байгаад “Бээлий шатлаа, чиний миний, том жижиг бээлий шатлаа” гэж ирээл дуулна. Анхандаа гайхдаг байснаа нуух юун. Сүүлд нь аан энэ чинь Итали хэлээр бол шаал өөр утгатай юм байнаа гэдгийг мэдсэн юм даа.

За арай сүүлхэн үеийн жишээ. 90-ээд оны эхээр Монголд “Ламбада” гэдэг нэг дуу тун сүрхий хит боловоо. Том жижиггүй л аяыг нь амандаа аялаал, харин маниусын үеийнхэн бол тэрийг чинь ингэж дуулж байгаам “- ээ Ламбада, Баярсайхан мээмээ унжуулөөд” гэж ирээл нэх сүрхий уянгалуулаад л дуулна даа. Хальт харахад бол нэх сүрхий гадаадаар дуулж байгаа хүн шиг л харагддаг байсан биз. Ер нь л бол иймэрхүү жишээнүүд цаашаагаа үргэлжлүүл үргэлжлэх шинжтэй. Угаасаа миний болон надаас дээхэн үеийнхэн бол сайн мэдэж байгаадаа эд нарыг. Тийм учираас ингэсгээд дуусгая. За тэгээд үг олдож, үхэр мал холдов. Нөхөд түр баяртай.

14 comments:

Миний цаг May 11, 2009 9:11 PM  

Ёоооо ёооо элэг аваа хаячихын. Чи ч олон хэлтэй хүн байшүү ер нь. Чиний миний бээлий шатлаа этр гэдэг дууг бол огтоос мэдэхгүйм байна. Бусдыг нь хүнүүс яг наа үгээр чинь дуулжээхий нь сонссын байна.

Segsger May 11, 2009 9:29 PM  

Ха ха ха бүгдийг нь дагаж дуулчаад гарлаа. Бээлий шатлааг бол бүр гоцоллоо дөө.

Биднүүс нэг үгээр л дуулдаг байсийн байна шд. Тэгэхээр эднүүс чэн нийтийн дуу болжугам ккк

Mongolhuu May 11, 2009 11:34 PM  

Eehh.. chi ch bas sonsgol muu bsan bna shu. Lambada chin 'Ee Lambada hoyor saihan moomoo unjuulaad' gedeg shuu dee. Yun Bayarsaihan ha ha :)

БОРОО May 12, 2009 1:32 AM  

хаха хоёр сайхан гэн үү хэхэ даж вээрс байна шүү наад чинь

Idea May 12, 2009 3:25 AM  

Хаха нэг бичихийнсэн гэж бодож явсан сэдвийг Бороо түрүүлчжээ гэж. Дээрх бүгд таарч байна шүү нээрээ. Бас Макарина гээд дуутай бүжиг гараагүй юу. Тэрий чинь "Манжин байхад махаар яанаа" гээл гараа ташаандаа аваал таазаа хөдөлгөж бүждэг байв.

Гэснээс Лэди Гагагийн дуулдаг “Бөөс бөөс бөөс, алаг эрээн бөөс” гэдэг чинь “Boys, boys boys we like boys in cars” гэж байгаам байна лээшд ккк. Арай сүүлд Элтон Жоны “Sacrifice” хит болоод, дахилтыг нь мань мэт “Көөвөн Көөвөн ах аа Бадмаа байхгүй” гээл авч өгдөг байлаа.
Хэхэ хөөрхөн бичлэг болж.

xvv May 12, 2009 4:40 AM  

бээлий шатлаа, бээлий шатлаа... Дуу аялан гарч одвоо :))))

MOONshine May 12, 2009 4:56 AM  

Эври баарияа ракюү ваарияа
Эври баарияа ракюү ваарияа
бак стринг бак оурай

2-р ангидаа сонсголоороо бичсэн дууны үг. Backstreet Boys-н дуу шиг санагдаж байна.

Клаус May 12, 2009 5:59 AM  

Ээ ламбада хоёр сайхан мөөмөө унжуулжээ гээл аваа хаясан чинь ээж сонсчоод ямао заваан дуу дуулаад байнаа чи гэсэншд хэхэ

Өнөржаргал May 12, 2009 10:40 AM  

Хахаха ёоо татаагаад хаячхиймаа хаха..Хэлий нь мэдкүм чинь одоо тэгж дуулхаас яахав дээ хэхэ..Дүү бид 2 бас хааяа франц дуу сонсоол мэдкүн байж үнэн үгтэй дуу шүү нтр гээл дэмийрээл суудын ккк

Czuka May 12, 2009 12:46 PM  

ёо ёо үхлээ үхлээ..намайг ингэж татааж байхаар алаад хаячих зүгээр хэхэхэхэ энэтхэг дууг бас сонсголоороо дуулдаг байсийн юм байна. жимми жимми ажаа ажаа гээд л хэхэхэ

БОРОО May 12, 2009 8:46 PM  

Idea бүсгүйн жишээнүүдийг нээрээ мартчиж, Бөөс бөөс бөөс гээл дуулдаг байлаа. Харин тэр Элтон жоны дууг бол арай өөрөөр ингэж дуулдаг байсын. "-Көөв көөв хо, хадам баагий" гэдэгш байсымдаа хэхэ.

Болор-Эрдэнэ May 26, 2009 9:20 PM  

хаха ямар үнэн сэдэв бэ татаж үхэхнээ

gegeen May 31, 2009 6:29 PM  

aliv elegnii em dohuul

G84 July 2, 2009 10:42 PM  

баярлалаа хөө яг бүх юм сэргээд ирэх шиг боллоо бүүр сүүлхэн титаник-ийг бас дуулдаг байсан....

Сурталчилгаа

Photobucket

About Me

My Photo
БОРОО
Хийж бүтээх ид сонирхолтой дээрээ яваа нэгэн. Зүгээр суухаар зүлгэж суу гэдэг уриатай. Гэхдээ зав муутай, бас надад зүлгүүр байхгүй болхоор одоохондоо ямар нэгэн юм зүлгэж амжаагүй л явна. Заримдаа толгойд янз бүрийн бодол орж ирдэг л юм. Тэгээд тэр бодлуудаа толгойдоо хадгалаад явж байхаар та бүхэнтэй хуваалцаж байя гэж шийдлээ.
View my complete profile

Танилц блогспотчууд

Миний twitter update :P

Гоё сайт

Дундын чат


  • V.I.P zone

    Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket

    Сүүлийн сэтгэгдэлүүд

    Статистик

    Апдэйт хийсэн блогчид