Амьдрал өөрөө жүжиг юм бол би жүжгийн гол дүр. Гэхдээ Ромео лав биш. Дурлахдаа яг Ромео шиг эхэлдэг байж магадгүй гэхдээ дуусгахдаа харин Гамлет шиг ч байж болох юм. Угаасаа бурхан чөтгөр 2-ийн буцах хаяггүй гэрээний үр дүн, хүн нэртэй махан цогцостой, хүсэлдээ хөтлүүлж, хясалдаа хазаарлуулдаг би эгэл хүн. Хайр халамж, харгис хатуу, дур хүсэл, уйтгар гуниг миний эд эс ширхэг бүрийг энэ тэнцүүхэн хуваан эзэмшдэг. Тиймдээ ч надад Макбетийн сайхан чанар, Оттелогийн уур хилэн бүгд бий.
Яагаад гэдэг асуулт бүхэнд яг ижилхэн хариулт байдаггүй болохоор... Ядаж Лир ваны насанд хүрчихээд асууя. Харин одоо бол надад мэдрэмж байна... Орших уу, эс орших уу гэсэн эргэлзээ байна.
Жулетта минь чи үнэндээ хагаслаад хазсан час улаан хортой алим. Тийм болохоор чи Жулетта биш.
Харин би бол өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө үхэж чадах Меркуцио, харин чи бол Меркциогийн цээжинд гүн орсон цустай илд.
Төгсгөлийн үзэгдэл:
Цусан дундаа хэвтэх Меркуцио, түүнийг тойрон сандралдах хүмүүс. Хаанаас ч юм нэг хүний хоолой намуухан өнгөөр өгүүлэх нь : “- Хундага чинь үргэлж дүүрэн байх болно. Учир нь би чиний дарс болсон. Би энэ гараараа нулимсийг чинь арчиж өгнө. Тийм болохоор чи минь битгий уйл”
Хортой алим хамгийн амттай байдаг гэсэн яасан бэ? Хоролмаа шиг дотортой бүсгүй хамгийн хөөрхөн байдаг гэх гээ юу?
ReplyDeleteАмараа ахын асуултанд хариулт болгоод нэг шүлэг зохиочлоо. Нэмээд оруулчихая.
ReplyDeleteБөөн философи яваад байх шиг байна :)
ReplyDeleteЗа таны хаврын синдром яасан эрт ирж байх юм бэ. кккк. Даж нийтлэл байна шүү. Ингээд аятайхан уншууртай юм бичиж бай л даа. Аан.
ReplyDeleteОрших уу, эс орших уу гэсэн эргэлзээ
ReplyDeleteOlon udaa tohoildoj bsansan
Хаана байна тэр алим
ReplyDeleteХазаад бас залгиадхая
ярьшиг...
Хайран хортой алим тги
ReplyDeleteХортой алим идчээд ахиж идмээр санагдана гэдэг агуу юмаа. Үхдгүээ...... Гэснээс ойрд чиний бичлэгийг үгүйлээд эсүүл чамайг ч юмуу? нтр........
ReplyDeleteХортой алим миний хувьд л хортой болохоос хэн нэгний хувьд аз жаргалын алим ч байж болох юм.
ReplyDeleteпөөх ямар гоё бичээ бэ хаанаас нь гардаг уран яруу үгс бэ? намайг гайхшруулж барахгүй юм аа. хүн бүхэнд хортой алим сайхан харагдаж түүнийг амсах нь сайхан санагддаг байх. харин түүнийг та хазсан ч болно хазахгүй байж ч болно. бурхан чөтгөр хоёрын гэрээн дундаас төрсөнч гэсэн та бурханд зүтгэх чөтгөрт зүтгэхээ та л шийднэ. бидний амьдралд хэзээд боломж сонголт байдаг.
ReplyDeletegoyo bichleg baina. sainuu Boroo
ReplyDeleteshekspiriin emgenelt songodog 5
ReplyDeleteёстой л бөөн философи байна даа. Гоёын. Таалагдав
ReplyDeletesonirholtoi bichleg bn. yunii tuhai gedgiig barag oilgow.
ReplyDeleteБороо сайхан бичих юмаа :)
ReplyDeleteэнэ яастай давгүй сайхан сангдлөөө
ReplyDeleteboroo gej hunii niitleliig unshaad bailaa denduu ih taalagdlaa haranhui negen shuniin anirgui tsagaar net uhaj yawaad yamar azaar ene blog ruu halitarchihwaa geed mouse keyboard hoyortoi talarhaj suuna kk huswel namaig add hiigerei memu_jade
ReplyDelete