Monday, March 8, 2010

Би бурууууууууууууууугүй ээ...

Би заримдаа гайхаад байдаг юм. Надад нэг улаавтар туяатай цамц бий л дээ. Гэтэл яагаад ч юм би тэр цамцыг өмссөн өдөрөө л шоудаад байдаг юм шиг санагдаад явчихлаа. Гэхдээ тохиолдол байж магадгүй. Юу ч гэсэн үнэн эсэхийг магадлаж туршиж үзэхээр шийдлээ. Ерөөсөө шоудах байтугай сонинтох ч шансгүй нэг өдөр өнөө муу хэргийн эзэн, хэнгэргийн дохиур цамцыг чинь өмсөөд ажилдаа явлаа. Тэгсэн яасан. Яах аргагүй шоудахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсээд. Тэгээд шоудчихсан. ккк
Надад ямар буруу байх биш. Цамцанд л буруу байна. Найз нөхөдтэйгээ наргиж цэнгэхгүйгээр хэд хоног ч тэсдэггүй муу зуршил минь энэ “буруутан”-тай л холбоотой байж. Ашгүй хэргийн эзнийг оллоо. Мэдээж цамц буруутан харин би бол “энхийн цагаан тагтаа”.

Хэргийн эзнийг олсоноос хойш нэг сар өнгөрлөө. Гэвч тэр цамцыг өмсөхгүй байсан ч шоудалтын ритм алдагдсангүй. Тэгэхээр цамцаас гадна дахиад нэг өөр буруутан байж л таарах нь. Ер нь бол цамцны ард өөр нэг хамсаатан байхыг үгүйсгэхгүй. Энэ удаад цэнхэр жийнс үү, хар гутал уу. Аль нэг нь. Эсвэл 2-лаа цамцны хамсаатан байх. Харин би бол “анхны цагаан цас” юм чинь юу гэж буруутай байхав дээ тэ.

P S: Тодорхой шалтгааны улмаас хувцасны өнгө болон нэрийг өөрчилсөн болно :P

10 comments:

  1. xaxa, xuvtsas l buruutai um bna l daa

    ReplyDelete
  2. Та буруугүй ээ, хэхэ
    Хувцасгүй гараад үзвэл яадаг бол? :P

    ReplyDelete
  3. Мэдкү бид нарт лав үзэгдкү л байгаа. Бид нарын холбоотон цамц биш л байна даа ккк

    ReplyDelete
  4. Хэхэ, өнгө, хувцасны нэрийг өөрчилсөн гэв үү. Гага байсан юм биш биз...

    ReplyDelete
  5. хувцас бурхн л гэх юм билэ, одо нөгөөтөх чинь эвэртэй болчиж л дэ цагирагныха оронд

    ReplyDelete
  6. buh uchir shaLtgaanii 50 huwi ni ooroos hamaardag gsn. Bodwol nogoo 50 huwi ni gadnii huchin zuil baiha

    ReplyDelete
  7. хэхэ. туслахтай холбодог цамц юмуу? нтр гэсс........ сүүлийн үед ер таарахаа байж дээ... хмммм

    ReplyDelete
  8. Bingo!!! Гол буруутан нь яг тэд нар байна шд. Би ойрд учиргүй их коктейл чинь болоод л 7хоногт 1-2 заавал хэн нэгэнтэй уулзаж коктейл уух болчоод бсн яг тэрмуу кетнээс болсон бна шд.
    БИД энхийн цагаан тагтаа юм бна.Тэдэнд л буруу байж. Санаа амрав кака

    ReplyDelete
  9. би нэг ийм цамцтай болий байз кккк

    ReplyDelete
  10. hehe yun ineedtein

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D