1981 он. Гүрээ ах маань “сансрын нисэгч ах” болоод саран наран 2-той саатан уулзахаар Бек ахыг дагаад явжээ. Монгол түмний нар гарч энгийн эгэл ардын хүү сансарт хүртэл нисэж болдогийг харуулсан соци түүхийн гайхамшигт оргил үе. Энэ үед Монголчууд маань бөөн баяр хөөр болсон гэжуга. Яагаав биднүүд сая 2008 онд анхны Олимпын алтан медаль авахад яаж баярлалаа тэрүүн шиг юм болсон гэжуга. Тэхдээ тухайн үеийн төрийн тэргүүнүүд нь олон түмний нүдэн дээр согтуу гарч ирээгүйм билээ шүү .кккЯг энэ баярын үеийг далимдуулаад аав маань (их сэргэлэн хүн гэдгийг нь хэллүү) ээжид хайрын захиа өгчээ. Мэдээж энэ их баяр баясгалант үетэй давхацуулна гэдэг нь аавын эр хүний 13 мэхний нэг байж л даа. Ээж яахуу баярлаж хөөрсөн хүн чинь захиа аваад, хүн сансарт нисээд ёстой нээрээ нөгөө балжинням, дашням давхацна гэдэг шиг юм болохгүй юу. Тэгээд зөвшөөрчихсөн байх юм. ккк. За үүнээс хойш хэдэн сар өнгөрөв үү гүй юу манай 2 тэр жилийнхээ 11 сард хуримаа хийж, гэрлэлтээ батлуулжээ. Үүнээс хойш бүтэн нэг жил өнгөрсөний дараа нэгэн хөвүүн мэндлэв. Түүний баруун гарт шагайн чинээ нөж байгаагүй л дээ. Кк. Гэхдээ тэр хүн нь өнөөдөр энэ блогийг хөтлөөд явж та бүхний эчнээ танил (заримынх хуучны танил) Бороо миний бие бөлгөө. За тэгээд аав, ээж 2 минь үүнээс хойш 3 хүүхдийн аав ээж болж аз жаргалтай амар сайхандаа жаргасандаа.
Өнөөдөр аав ээж 2-ийн хайраа илчилсэн өдрийн 29 жилийн ой. Манай 2 яахав уламжлалаа дагаад өнөөдөр гадуур хооллож, хамтдаа батериа татуулах биз. Ккк.
Сайхан хайрын үр дүнд хүн болж мэндлээд, хүн болж амьдрах сайхан юм байна шүү дээ. Гэхдээ тэр үед сансарт монгол хүн нисээгүй байсан бол би энэ хорвоод мэндлэх байсан болов уу. Бүү мэд. Асуудлыг нээлттэй орхие. Одоо дискаашн явсаа.
Сайхан хайрын үр дүнд хүн болж мэндлээд, хүн болж амьдрах сайхан юм байна шүү дээ. Гэхдээ тэр үед сансарт монгол хүн нисээгүй байсан бол би энэ хорвоод мэндлэх байсан болов уу. Бүү мэд. Асуудлыг нээлттэй орхие. Одоо дискаашн явсаа.
Соци нийгэмд сансарт ниссэн гүрээ агаадаа баярын бичиг илгээ хө
ReplyDeleteон удаан жаргаарай гэж
Аав ч сэргэлэн байна шүү. Ээж яасан хурдан найрагдчихваа нтр хэхэхэ. Ойн баяр нь сайхан дурсгалтай өдөр юм байна шүү
ReplyDeleteХичнээн өөлхөн бацаан энд инкээд л блоок бичээд байж байнав дээ тэ :P.
ReplyDeleteсайхан дурсамж байна
ReplyDeleteсайхан ч уламжлал байна
сая би байсан бөлгөө
ReplyDeletedads.gblog
хувьсгалын тохироог их сайхн ашиглажээ
ReplyDeleteUchir shaltgaan uuruu uchir shaltgaanaa olj uchir shaltgaaniig buteedeg tavilantai xemeen medemxiirnee
ReplyDeleteЗаяц: кк. Өглөө ТВ-гээр гарахад нь шууд утсаар холбогддог байж
ReplyDeleteЯнзага: Сайхан дурсгалтай өдөр
Анти: хаха надтай чацуум байж
Аав: ккк баярлалаа
Мэп: Чи бас суралцах хэрэгтэй шүү энэ аргыг кк
Шоутаймэр: ккк учир шалтгаан бол учир шалтгаан бөлгөө кк
Жаргаж явааааааа.... :) бурхан минь ингэж нэг блогспотруу ордын байж ээ. Хак ашиглажийшд кккк
ReplyDeletehehe..
ReplyDeleteямар ч хүн байхгүй ганцаараа дэлхийд үлдүүл ямар аймар вэ тээ хэхэ
ReplyDelete