Wednesday, April 14, 2010

Тог тасрахад ямар сайхан байсан гээч...


Хэзээ ч билээ бүү мэд, аль ч юм нэг оронд явуулсан судалгаа юм гэсэн. Тэр судалгаагаар хүн төрлөхтөний зохиосон хамгийн хэрэгтэй ололтууд гэсэн чинь 1-рт гар утас, 2-рт вакцин, 3-рт интернэт 4-рт цахилгаан энерги гэх мэтээр үргэлжилж байна. Харин хүн төрлөхтөний бүтээсэн хамгийн том алдаанууд гэсэн чинь дахиад 1-рт гар утас, 2-рт интернэт, 3-рт цөмийн бөмбөг гээд явж байвал яахав.



Нээрээ л бодоод байсан чинь бид нар бүтээсэн зүйлийнхээ боол нь болчихсон гар утаснаасаа үхэр шиг дөрлүүлчихсэн, интернэтгүй бол агааргүйтэй адил шахуу болчихоод сууж байдаг. Бидний бодож сэтгэх, хийх бүх үйлдэлийг тэд нар бараг гүйцэтгэчихдэг болохоор ирээдүйд хүмүүс нэг бол зомби шиг эсвэл Wall E хүүхэлдэйн дээр гардаг шиг махан бөмбөгнүүд болох биз. Мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар тархиа хангалттай угаалгана, тэдний цахилгаан соронзон долгионд тархи, мэдрэл, гени, эрүүл мэндээ хордуулна, амьдралынхаа алт шиг цагийг зурагт, радио, интернэтээр үрнэ. Энэ бүхний үр дагаврууд нь аймшигтай. Хөгжих тусам хүний мөсөө хайлаад л, хүмүүсийн хоорондын харилцаа хиймэл болоод л. Яваандаа матрикс кинон дээр гардаг шиг усан дотор хэвтчихээд тоон ертөнц дотор амьдараад явж байх ч юм билүү. Балай юм. Нано технологи л гэнэ. Сайнаар ашиглавал сайхан л эд бололтой юм. Муугаар ашиглавал яах бол ганц хормын дотор л дэлхийг сүйрүүлнэ биз.

Дээрээс нь техник технологийн хөгжил дэвшил байгаль орчинтойгоо урвуу пропорциональ зүй тогтолтой. Дэлхийн дулаарал бол дэлхийн жинхэнэ сүйрэл. Юун 2012 он.

Дээр нэг удаа тог тасардаг юм байна. Ямар сайхан байсан гээч. Юун зурагт, юун интернэт. Хүүгээ дундаа хэвтүүлчээд эхнэртэйгээ юм юм яриал. Анх тэгж ярилцаж байгаад л бие биедээ хайртай болсон байх. Яг тэрүүн шиг. Төрөл бүрийн цахилгаан хэрэгслийн дуу чимээ, гэрэл гялбаа юу ч байхгүй. Зөвхөн эхнэр хүү бид 3 бас лааны гэрэл. Магадгүй тог цахилгаан, интернэт, кабелийн сувгууд бид бүгдийн харилцаа холбоо хөндийрөх нэг шалтгаан болдог байх.

Өдөр тутмын ажил зав чөлөөгүй өрнөж, мөнгө, эрх мэдлийн төлөө зэрлэг араатан мэт хоорондоо тэмцэлдэх их хотын амьдрал дунд яруу найрагч Ц.Хулангийн нэгэнтээ шүлэглэсэн "-Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдармаар" санагдах мөчүүд хаяа хаяа тохиолддогийг нуух юун. Амьдрал ганц олдох болохоор амьдарсан шиг л амьдармаар байх юм даа уг нь.



12 comments:

  1. ЗҮЛГЭН ДЭЭР ГЭРЭЭ БАРИАД ЗҮҮДЭЛГҮЙ ХАЙРТЫНХАА БӨӨРӨНД НААЛДААД ЗҮГЭЭР Л НЭГ АТЬДРАХ ЮМСАН НТР ГЭЭД ҮНЭН ҮНЭН ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ НАМАЙГ АЛНА АЛНА БӨМБӨГ ГЭЖ.

    ReplyDelete
  2. Зүгээр л өөрийгөө чөлөөлчихөж чадахааргүй тийм л хүлээсэнд өөрөө ч мэдэхгүй орчих гэж...

    ReplyDelete
  3. тог тасрах гоя шт.... хэвтээл гэррийнхэнтэйгээ юм яриал... бусад үед тв үзээд нет гэж балайраад яриж чаддаггүй зүйлсээ яриад бас эрчим хүч рүү хажуугаар нь утасдаад нтр....

    ReplyDelete
  4. Гар утас, итернет замын түгжээ, туяаны хордлого гээд сайхан иргэншисэн асуудлууд байгааз дээ хэхэхэ

    Яахуу дээ нийтийн урсгалыг сөрж алхаад юу хийх үү.

    Тэр зүлгэн дээр гэр мэрээ барих нтр гэж байгаа бол Жавхлан тэгж байгаа гсн хаьсахгүй юу

    ReplyDelete
  5. Toggui hed honuuul hetsuudeh bh da

    ReplyDelete
  6. Тийм шүү. Тог тасрахаар үнэхээр тайван ч юм шиг сайхан болчихдог. Гэхдээ ор мөр тоггүй амьдрана гэвэл ч бүтэхгүй байх даа. Бүх л зүйлд алтан дундаж гэж байдагтай адил. Энэ техник технологын хэт үсрэнгүй хөгжил баллаж мэднэ шүү.

    ReplyDelete
  7. харсан по ларисагийн тэм явжийна шд

    ккк

    ReplyDelete
  8. сэтгэгдэл бичиж үзэл бодлоо хуваалцсан эрхэмүүдэд талхарав :)

    ReplyDelete
  9. нөхөр хүүхэдтэйгээ нэг сайхан тэгэж хэвтэх юмсан. ямар ч удаав дээ тэгээгүй

    ReplyDelete
  10. Би нэг гоё санаа хэлэх үү аан нэг ажилын өдөр ажилдаа явахгүй гэр бүлийн хүнээ явуулахгүй байгаад үзээч маргааш нь нэг юм зохиочих тас аан

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D