Sunday, April 18, 2010

Муу хүмүүс...

Оптимист үүднээс бол "муу хүмүүс" бол зүгээр л зүлгүүр. Тэд чиний мууг үзэх гэж мэрийх тусам чи зүлгэгдэж улам бүр өнгө орж гялалзана. Энэ бүхний эцэст чи гялалзаж, харин зүлгүүр өөрөө элэгдсэн байдаг...



Харин чи өөрийгөө "сайн хүн" гэж боддог "муу хүн" юм биш биз? Тэгвэл ч асуудал эсрэгээрээ шүү дээ. Мэдээж хэн гялалзаж, хэн элэгдэх нь тодорхой.

Good luck :-)

14 comments:

  1. Хэрэв өөрийгөө сайн хүн гэж боддог муу хүн бол, муу байхгүйн тулд бусдыг зүлгэхгүй байхад болно :P

    ReplyDelete
  2. хэхэ. тэхх.
    Зарим хүмүүс муу хүмүүсийг зүлгүүр гэж боддоггүй учираас тэднээс болж стресддэг, эсвэл адилхан "муу хүн" болж харилцан тэмцэлдэж магадгүй юм. Харилцан тэмцэлдэх юм бол өөрөө тэр муу хүнээсээ ялгаагүй болж байгаам. 2 зүлгүүр нэг нэгнийгээ үрсээр байгаад л 2-лаа эцэст нь элэгдэнэ ккк

    ReplyDelete
  3. Bluebell from twitter: Зүлгээл зүлгүүлээл гүйгээд бхаас. Аль аль сайн. Зүлгүүлвэл өөрөө өнгө орно. Зүлгэвэл бусдыг өнгө оруулна. Зүгээр суухаар зүлгэж суу гэж. хэхэ
    Гоё бичлэг:)

    ReplyDelete
  4. Идүүлсэн бут ногоорч Идсэн эрүү цайрна хэмээн манай ард мэргэн хэлжээ.

    ReplyDelete
  5. Би одоо ямар хүн юм бол?
    Өнгөрсөн амьдралаа эргэн нэгэн харсан чинь зүлгээд зүлгүүлээл 2ууланг нь зэрэг хийсэн байхын энэ одоо юугсэн үгэв айен? хэ хэ

    ReplyDelete
  6. Би зүлгэгч зүлгүүлэгч явсаар байгаал дуусах хүн байх дөө

    ReplyDelete
  7. Үнэн л үг байна шүү :|

    ReplyDelete
  8. Дээхнэ нэг нийтлэл уншиж байхад "Эр хүн бүр өөрийгөө ухаантай, эмэгтэй хүн бүр өөрийгөө царайлаг гэж боддог" гэснийг уншаад бусад хүн ямар талаар толгой эргэхээ байсан юм байна. :)

    ReplyDelete
  9. boroo boroo oroosoi orosii maamuu ireesei gej yag odoo l bodogdjiindaa ene havariin salhiig boroo daraad ogoosei

    ReplyDelete
  10. харин төхх. Бороо ороод өгөөсэй билээ.

    ReplyDelete
  11. Элэгдэх, элэгдүүлэхийн хууль...

    ReplyDelete
  12. Хүнийг дайснаар нь шинж гэдэг дээ. Хүчирхэг дайсантай бол хүчирхэг хүн гэсэн үг

    ReplyDelete
  13. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  14. пессимист үүднээс бол?!

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D