Monday, May 24, 2010

ХҮМҮҮС...

Эргэн тойрон бужигнах хүмүүс. Инээсэн, уурласан, эсвэл зүв зүгээр тайван амгалан төрхтэй хүмүүс. Гунигтай, жаргалтай, хөгжилтэй, хүйтэн, дур булаам харцнууд. Өндөр нам, өргөн бүдүүн есон жорын хэмжээсүүд. Дахин давтагдахгүй 6 тэрбум араншин, дахиж давтагдахгүй 6 тэрбум амьдрал. Хаа сайгүй хүмүүс.




Хүмүүс цаг хугацааг үргэлжлүүлж байна. Хүмүүс өнөөдрийг бүтээж, маргаашыг төлөвлөж, өчигдөрийг муулж байна.

Хүмүүс орон зайг туулж байна. Хүмүүс холыг ойртуулж, ойрыг холдуулахуйц техник, технологиор зэвсэглэн оронзайг элээж байна.

Хүмүүс судалж байна. Хүмүүс өчүүхэн жижиг нано хэмжээсээс эхлэн өргөн уудам галактикийг ч хүртэл судалж байна.

Хүмүүс бүтээж байна. Хүмүүс хот суурингуудыг, эрх чөлөөг, эдийн засгийг, эрх мэдлийг, зэр зэвсэгийг бүтээж байна.

Хүмүүс сөнөөж байна. Хүмүүс өчигдөрийг түүхтэй нь цуг, өнөөдрийг байгальтай нь цуг, ирээдүйг хүн чанартай нь цуг сөнөөж байна.

Хүмүүст одоо "АМРАЛТ" хэрэгтэй.

21 comments:

  1. пай танилцуулга дээр чинь лүд шиг зураг байна даа хэхэ

    ReplyDelete
  2. Амрах дөхөж байна даа нтр

    ReplyDelete
  3. тиймээ амралт хэрэгтэй шүү.

    ReplyDelete
  4. бүгдээрээ амарчихаар чинь тэгээд өлсөж үхэцгээнэ биз дэй?

    үхэцгээе гэж уриалаад байна уу гүй юу ааанн?????

    ReplyDelete
  5. амармаарийна. амрий.

    ReplyDelete
  6. Дөхх, сайхан амрах цаг нь болсоон

    ReplyDelete
  7. Санаа гаргаал байгаарай

    ReplyDelete
  8. амралт=сэтгэлгээний доройтол байвал хүсээд байх зүйл бас биш байх аа

    ReplyDelete
  9. Сайхан амрахад юу нь болохгүй гэж. Ойн зах, голын эрэг, горхины хажуугаар хайртай хүнийхээ гараас хөтлөөд зугаалахсан гэж хааяа бодох ч сайхан шүү.

    ReplyDelete
  10. Нэгэн цагт Бороо хэлэхдээ: Хүмүүс заримдаа зорилго гэж андуурсан хүсэл шуналдаа автаад хот хэмээн нэрийдсэн цементен ширэнгэн дундах өрсөлдөөн гэж боддог араатанлаг зан харилцаандаа дасаад амьдрал гэж андуурсан алдаан дундаа амьдардаг юм шигээ. Тэр бүгдийг зогсоогоод хэсэгхэн ч болов ПАУЗ ав. Дараа нь аз жаргал ойрхон буйг мэднэ.

    ReplyDelete
  11. Энэ тухай л энэ бичлэг дээр өгүүлсэн юм. Хүн болгоны бодох, сэтгэх, мэдрэх өөр тул блогийн сэтгэгдэл ч бас олон янз буйд гайхах зүйл алгаа :)

    ReplyDelete
  12. Сүр сүр бичдийшүү.

    ReplyDelete
  13. Би бол бүр үхэж далд орцгоо гэЖ хэлЖ БАЙНА гэЖ ойлгоЖ БАЙНА нтр.

    ReplyDelete
  14. Хүмүүс амарчих юм бол дэлхий яаж эргэх юм бэ?

    ReplyDelete
  15. бас хүмүүс сексдэж байна...

    ReplyDelete
  16. Дэлхий хүмүүстэй хүмүүсгүй эргэдгээрээ эргэнэ.

    Саяхан нэг сонин тоо баримт уншлаа. Хэрвээ энэ дэлхийн бүх шавьжийг байхгүй болгочих юм бол экологийн тэнцвэр алдагдаж дэлхий сүйрнэ гэнэ.
    ХАрин энэ дэлхийн бүх хүмүүсийг байхгүй болгочихвол байгаль өөрөө өөрийгөө сэргээж 10000 жилийн дараа гэхэд экологи бүрэн тэнцвэртэй байдалдаа эргэн орсон байх болно гэнээ.
    Тэгэхээр хүмүүстэй, хүмүүсгүй дэлхий эргэсээр л байх болно

    ReplyDelete
  17. :( манай эмээ өвөөнүүд ч азтаймооо... сайхан амьдарч байгаад үхжихсэн , би ми чинь удахгүй хог хаяжчихсан гээд буудуулжих юм биш байгаадаа:P yoonoo

    ReplyDelete
  18. ойртох тусмаа холдоноо гэж

    ReplyDelete
  19. za udahgui shine bichleg bichnee. Oird yamarch zaw gardaggui ee

    ReplyDelete
  20. Humuust "Amralt" bas "Uhaaral" heregtei! Tiim bish gej uu?

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D