Monday, June 28, 2010

Амьдрал бол ТРЮМАН ШОУ

Хайртай эхнэр нь хүртэл жүжигчин. Багын найз нь хүртэл түүнтэй нөхөрлөснийхөө төлөө цалин авна. Ажлын газрынх нь хүмүүс, ар гэрийнхэн нь хүртэл жүжигчид.  Идэж ууж, эдэлж хэрэглэдэг бүх зүйлс нь реклам. Найруулагч нэртэй бурхан түүний амьдралыг өөрийн зурсан зургаар төвөггүйхэн өрнүүлнэ. Хувь заяа, амьдрал нь тэр чигээрээ зохиол.

Харамсалтай нь Трюмэн энэ бүгдийг даанч мэдэхгүй. Мэдэхгүйгээр ч үл барам тэр мөрөөднө, тэмүүлнэ, юунд ч юм итгэнэ.

Тиймээ энэ бол найруулагч Peter Weir –ийн ээлжит нэгэн бүтээл болох 1998 онд нээлтээ хийсэн The Truman Show хэмээх кино юм. Киноны үйл явдал нь Трюмэн хэмээх жирийн нэгэн залуугийн жирийн бус амьдралын тухай өгүүлнэ.


Эхийн хэвлийд байхдаа л тэр шоуны гол дүрээр сонгогджээ. Харин Трюманд өөрт нь сонголт байсангүй. Түүний уйлах, инээх, өсч торних бүхий үйл явцаас эхлээд анхны үнсэлт, анхны болзоо, амьдралын гунигт болон баярт мөчүүд үзэгчдийн нүдэн дээр өрнөнө. Гагцхүү Трюман л өөрөө энэ бүгдийг үл мэднэ. 



Мөнгөнд шунасан хүмүүс Трюманыг шилэн хоргоны цаадах үзмэр, хүмүүсийг инээлгэдэг алиа салбадай болгожээ. 


Хэдийгээр тэр салбадай ч бай, үзмэр ч бай ямар ч л гэсэн шоуны үзэгчид Трюманд хайртай. Гэхдээ хайрлаж байгаа нь энэ гээд хашаа торонд хорьчихдог амьтаны хүрээлэнгийн өрөвдөлт амьтан шиг байлгах уу, аль эсвэл хатуу харгис ч гэсэн бодит ертөнцөд нь хүн ёсоор амьдруулах уу? Сонголт байгаа. Эцсийн дүнд Трюман гайхамшигтай бөгөөд зөв сонголт хийснээр кино дуусна. 

Киноны үндсэн үзэл санаа “хуйвалдааны онол” дээр тулгуурласан бололтой. Трюманыг хүүхэд ахуй үед нь багш нар нь хэрхэн тархийг нь угаасан, мөн Трюманд зохиомол айдас үүсгэж, сэтгэлд нь хоногшуулж байгааг харуулсан киноны хэсгүүд нь манай оронд хэдэн арван жилийн өмнө тогтож байсан соци нийгмийн арга барилыг санагдуулна. Тухайн үед соци нийгэмдээ нийцүүлэн зохиомлоор гуйвуулсан түүхийг дунд сургуулийн хичээл дээр заадаг байсан, хөрөнгөтнийг үзэн ядах сэтгэхүйг хэрхэн төлөвшүүлдэг байсан , цөмийн дайны айдас бүхий хүйтэн дайны үе зэрэг тархи угаалтын улбаа одоо хэр бидний сэтгэхүйгээс гүйцэд арилаагүй л байна. 

Нөгөө талаар Трюманы амьдарч буй (түүний хувьд хорвоо ертөнц гэж боддог) маш том студи байна л даа. Хэлбэр дүрс нь хүртэл “хөмөрсөн тогоо” мэт энэ студи дотор гадаад ертөнцөөс таслагдсан зохиомол хиймэл нийгэм оршин тогтноно. Хиймэл ертөнц үүсгэсэний гол шалтгаан нь жинхэнэ амьдрал, бодит үнэнээс айсаных. Яг ийм байдлаар хүн амаа гадаад ертөнцөөс салгачихсан Хойд Солонгос, Куба гэх мэтийн улс орнууд өдгөө ч дэлхий дээр оршин буй. Тэдгээр орнуудад ТВ-ийн олон суваг, интернэт гэж мэдэх ч үгүй сая сая Трюманууд “-болж байна, бүтэж байна” гэсэн бодол өвөртлөн амьдарсаар. Яг л Трюман шиг хэн нэгний ашиг сонирхлын золиос болон амьдарсаар.

Бид ч бас магадгүй улс төрчид, эрх мэдэлтэнүүд, бизнесийн бүлэглэлүүдийн хувьд Трюман ч юм билүү. Хэн мэдлээ. Магадгүй бид тархиа дэндүү сайн угаалгачихсан учираас энэ талаар бодож, тунгааж чаддагүй ч юм билүү.

Энэ бичлэгтэй холбоотой бичлэгүүд: 



12 comments:

  1. хааяа би ч бас нэгэн шоуны дүр байвал яана гэж айдаг.Трюман эцсийн эцэст өөрийнхөн оршин буй зохиомол ёртөнцөөс салж чадаж байхад би яах бол гэж.

    ReplyDelete
  2. Тэгвэл Трюман шоу биш Турьхан шоу гэе. Гоё сонсогдож бгаздэ :D

    ReplyDelete
  3. Энэ хүнийхээ нэрийг өгөхдөө бас бодож байгаад өгчихсөн юм биш байгаа. Арай орос хэл мэддэг хүн биш биз? гэж би бодож билээ. Тюрьма гэдэг үгтэй их адил сонсогдож байгаа биз? Тюрьма, Трюмэн. Хөөрхий минь яг л шоронд байгаа хүн шүү дээ

    ReplyDelete
  4. Миний амьдрал шоу байгаасай гэж боддышд этэр гээд.

    Сайхан зохиож бодоод явчих ч сайхан л даа.

    ReplyDelete
  5. агуу. Би энэ киног үзээгүй бол ийм зохиолын талаар бодохгүй байсан. Аягүйл бол мөрөөдөж ч чадахгүй байх байсан биз... Гоё кино.

    Би гол дүр нь бол яанаа.. аймарын хэхэ

    ReplyDelete
  6. Bi ene kinog anh uzseneesee hoish hervee minii amidraliig hen negen udur buhen camera-r hardag yum bish biz gesen bodol bainga turdug baisan neg heseg hehe. Gehdee unuudriin tehnik tehnologiin hurdatstai hugjliig haraad baihad ene zuil bodit amidral deer bii bolj boloh uy odoohon ireh baih shuu!

    ReplyDelete
  7. Кино зохиол их гоё л доо. Бас ер МАтрикс ч юмуу киноны цаад үзэл баримтлал ч үүнтэй агаар нэгэн гэж би боддог юм.

    ReplyDelete
  8. Мх Шекспир "Хорвоо өөрөө театр хүмүүн бид жүжигчид" гэсэн байдаг. Хүссэн хүсээгүй амьдралд ямар нэг дүрд "тоглох" оо гэж...

    ReplyDelete
  9. yamar durd toglohoo ooroo songood, nairuulgaa ooroo hiigeed yavchuul yaag bolkeed bn daa hehe

    ReplyDelete
  10. киноны хувьд бол гоя кино.

    зүгээр л нэг хүний хийсвэрлэлийг их олон зүйлтэй уялдуулж, эсвэл уялдуулсаныг би зүгээр л нэг хийсвэрлэл гэж боддог байсан ч магадгүен хэн мэдхүү??

    соц нийгмийн тухайд бол, би огтоос буруушаадаггүй, тухайн үед хүн бүгд л зөв замаар явж байна гэж бодож байсан. бүүр оросууд өөрснөө ч тэр, бид зөв замаар явж байнаа гэж. яваандаа тогтолцоо нэг л биш буруу болхыг ойлгосон байх. ойлгосондоо ч ардчилал тийм "амархан" /харьцангүй гэдэг санаагаараа/ гарчихсан ч юм бил үү? түүнээс биш бид хэн нэгний утсан хүүхэлдэй байгаагүй ээ.

    харин одоогийнхийг би мэдэхгүйм даа. хүмүүс бид чинь угаасаа л болж байгааг биш эсүүл ирээдүйг биш өнгөрсөнд л баталгаатай дүгнэлт хийж чаддаг шүү дээ.

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D