Friday, August 20, 2010

Үзэсгэлэнт говь нутгаар аялсан тэмдэглэл /Photo post/


Миний бие 14 хоногийн хугацааатайгаар үзэсгэлэнт говь нутгаар аялаад ирлээ. Энэхүү аялал нь говийн 4 аймаг болох Говь-Сүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь аймгуудаар нийт 2000 гаран км зам туулан аялсан бөгөөд аялалын  сонин хачиныг фото нийтлэл хэлбэрээр цуврал байдлаар блогтоо оруулахаар шийдлээ. Дараагийн фото нийтлэлүүдээр олны анхаарлын төвд байгаа Таван толгой, Оюу толгойн уурхайгаар аялсан тэмдэглэл, мөн Энергийн төв болох Хамрын хийд, Дэмчогийн хийдүүдийн талаар оруулах болно. За ингээд аялалын зургуудаас үзэцгээе.

Зураг авж буй энэ хүн бол энэхүү блогийг хөтлөгч миний бие юм.
Алс тийш зурайх зам харгуй минь чи намайг ямархан аялалд урин дуудна вэ? Би ямаршуу гайхамшигтай зүйлсийг үзэж, хэнтэй учирахыг гагцхүү зам минь чи л мэдэх бизээ. (романтик эхэлсэн шүү ккк)
Машины цонхоор иймэрхүү дүр зураг харагдаад… аялал цаашаагаа үргэлжилсээр
Шон. Сайншандын ойролцоо авсан зураг. Уг нь тэнгэрийн хаяатай хослуулаад зохиомжтой авах гэж оролдсон юм
Энэ чинь одоо нөгөө голио шүү дээ. Барьж авч байгаад сорвол нуль бидамин гэнэ. Бас харшилд их сайн юм байх. Даанч голио сорох зүрх зоригтой хэн ч байсангүй ээ :P  
Сар шувуу. Тал хээрт голдуу тааралдах бөгөөд тал хээрийн мэрэгчдийг устгадагаараа биологийн хувьд өндөр ач холбогдолтой шувуу л даа. Энэ шувуу зургаа авхуулаад сурчихсан шинжтэй байгаа биз дээ.
За одоо л яг жинхэнэ говьруугаа орж ирлээ шүү дээ. Цэнхэр тэнгэр, шаргал элс. 
Говийн ганц айл. Яваад орсон чинь ганц эмээ.  Айлд орчоод эргээд харсан чинь юу ч байхгүй…   гэж мэгээд аймшгийн юм яриад явчууд яана. Ккк. Зүгээр л сайхан айл байлээ.
Агуй. Энд чинь л одоо би бясалгал хийж хэсэгтээ гэгээрлээ шүү дээ. Энд очиж үзсэн хүмүүс хаана, ямар нэртэй газар гэдгийг нь хэлээрэй
Яг урдуур ийм олон хулан давхиж гарвал яахуу. Сэтгэл хөдлөнө гэдэг чинь үгээр хэлэх юм биш. Бид нар ч хөөрсөндөө хулан дагаж давхиж яваад замаасаа хазайж, элсэнд суусан тал бий :D Тэхдээ ан агнуурын талаас нь огт сонирхоогүй болно. Бид нар дунд буутай битгий хэл хутгатай хүн ч бараг байхгүй байсан юм.
Яг нар жаргах агшнаа урдуур гэнэт хулан орж ирээл. Саак биз айн. Бичээд дүрсэлж чадхааргүй л сайхан мэдрэмж.
Чулуужсан мод. Мод чулуужна гэдэг нь агаарын чийглэг муугаас болж модонд ялзрал явагдахгүйгээр эрдэсжиж буй үйл явц юм. Говийн нутгаар бол чулуужсан мод битгий хэл амьтан ч олдож магадгүй шүү :P
Аялалын маршрутын дагуу Зүүнбаянгаас баруун тийш 300 гаруй км явах замд нэлээд хэдэн эртний сүм, хийдийн туурь тааралдсан. Энэ зурган дээр бол “хоньчийн хийд” хэмээх эрт цагийн том хийдийн үлдэгдэл балгасийн хэсгээс харуулж байна.  Мөн замд “Өлгийн хийд” гэж хуучин цагт 3000 гаруй лам шавилан суудаг байсан том хийдийн туурин дээр очиж үзсэн. Дараа тусд нь бичлэг болгон оруулнаа.
Цуг явсан оюутанууд маань эртний чулуун зэвсэгийн үеийн эд эдлэл олсон юм. Удахгүй олсон олдворуудаараа сургууль дээрээ үзэсгэлэн гаргаж ч магадгүй.
Говь нутгийн үдшийн гайхамшигт нэгэн агшин
Аялалын багийнханы нэгэн өглөө
Говьд нар ингэж л жаргана шүү дээ. Гоё байгаа биз. Ёстой янзтай харагддаг юм билээ
Дэмчогийн хийд орчимд авсан зураг. Ноён хутагт Данзанравжаагийн барьж байгуулсан маш том хийд бөгөөд одоо энэхүү газар Өмнөговь аймгийн хувьд аялал жуулчлалын том цэг болжээ. Мөн энэхүү газрын энергийн төвд очсон тухай тусдаа фото нийтлэл болгон оруулах болно.
Хармаг жимс. Говьд түгээмэл тааралдах энэ жимс маш гоё амттай. Дарс хийхэд тохиромжтой гэх юм билээ. Азаар тэр дарсыг нь амссангүй. Амсвал бөөн адал явдал болохгүй юу :P
Энэ одоо бурхан залрах гээд байгаа юм шиг санагдаад байхаар нь тэнгэрийн зургийг дарчихсан юм. Яг жинхэнээрээ бол ёстой гоё сүртэй харагдаад байсан юм
Алсад харагдах Хан богд хайрхан. Яг энэ хайрханы ойролцоо нөгөө Оюу толгойн уул уурханй ажил эхлээд байгаа юм. Тусад нь дэлгэрэнгүй зураг хөрөгтэй гоё пост оруулнаа энэ талаар
Энэ хулан гэж ёстой гэнэн цагаан амьтан, санамсаргүй явж байгаад ойрхоноос зургаа авхуулчихсан даа. Гоё.
Говь гурван сайхан уул. Ёстой гоё газар байна лээ. Өмнөговь аймгийн аялал жуулчлалд том нөлөө үзүүлж буй газардаа
За манайхан гурван сайхан ууланд буудаллаж байна. Маргааш өглөө нь биднийг гоё аялал хүлээж байгаа :D
Ёлын ам. Уг нь мөстэй байдаг гэсэн. Биднийг очиход мөс нь хайлсан байсан. Ёстой гоё газар байналээ. Би  Ёлын амнаас буцаж яваад хүв хүйтэн усруу унасан шүү кк 
Айрр хөөрхөн амьтан. Биднийг ажиглаад хараал байсан
Ёо энэ үед тэнгэр ёстой лайтай харагдаж байсан шүү.
Шөнө орсон бороо, хүчтэй шуурганд олон майхан нурсан байлаа :(
За энэ тэмээний өмнөөс хэлж байгаа юм шүү: Манай говиор ирээрэй. Ёстой сайхан газар. Бас надыг унаж болы шүү нтр :P

33 comments:

  1. Яасс гоёын тэр шаттай газар энергийн төв байх шиг байна тэ

    ReplyDelete
  2. tehh. hamriin hiidiin tend bgazde

    ReplyDelete
  3. ямар гоё яваа вэ, эрхэм багш.

    ReplyDelete
  4. гоя явжээ ингэж нэг явахсан юу вайна бороо

    ReplyDelete
  5. Сайхан газраар яваад иржээ...

    Хамгийн эхний зурганд: чи чинь ямар гоё үстэй залуу вэ, уулзаж үзмээр санагдчихлаа? Блогчдын уулзалтанд очдог уу? нтр хэхэ

    ReplyDelete
  6. истой атаархжийна. Дараа жил заавал энэ дадлагад явнаа :)

    ReplyDelete
  7. Гоё яваад иржээ. "Говь гурван сайхан уул" гэдэг зураг таалагдаж байна шүү. Ингэж сайхан аялахсан. Жаргаж байгаа нарны зураг бол бүүр гоё

    ReplyDelete
  8. Янзтай янзтай, Ямар гое газруудаар яваад ямар гое зургууд дарсан юм бэ,
    Цэлмэг тэнгэр, бүрхэг тэнгэр, бороотой тэнгэр, нар жаргаж буй тэнгэр гээд бүх төрлөөр нь авжээ
    тайлбар гое байлаа

    ReplyDelete
  9. Chimgee: Hi tsaw tsagaan shudee gargaal ineegeel yawaad bnauu.kkk. Yaj cham shig bnga aylaldag boloh we? kk

    Da-Wka Wka: Taiwondoo. Chaar yuaina.

    BIdaud: kk. Uulzaltand haya ochdog edr

    Arius: Chichas ug ni yawah bolomjtoi l bsn daa.Daraa jil bi yawku shd.

    Panda: Thnks. Jargaj bui narnii urduur hulan dawhij bgag anzaarsan uu :)

    Sunshine: Thnks. Chamd torson odriin mend hurgey. TSagiin saihand hamt temdeglej yawlaa . Odoo ch taaraldahaa baijee kk

    ReplyDelete
  10. Uneheer Goy aylal boljee. Nadad chinii avsan zuragnuud chini taalagdlaa.

    ReplyDelete
  11. Бичгийн эрдэмтэй хүн гоё юмаа [атаархав]

    маш сайхан зургууд байна тэр нар жаргаж байгаа зургууд зүгээр л дэлгэцийн зураг болгочихмоор санагдаж байна

    аа бас зургийн тайлбарууд зургийг улам гоё болгож байна

    нээрээ нөгөө асуудлаа хөндийшдээ хэхэ явахаас чинь өмнө ярьсан даа

    ReplyDelete
  12. Үзсээн. Бүгдийг нь. Тэр бас тасархай. Амьдаар харвал бүүр ч гоё байсан байхдаа. Цагаахнаар атаархаад л байгаа шүү.

    (google account-аараа сээгий үлдээхээр алга болчоод байхын. Энэ юунаас болоод байгаа)

    ReplyDelete
  13. нуль бидамин эдр гээл нүгэл хийх гээд гэснээс тэр ганц эмгэний яриа бол гоч тээ???? үхтэрээ инээвшшшш

    ReplyDelete
  14. Aynchin: thnks
    Aco: THkns ma nigga
    Itsme: tehh goe
    Ulemj: tegseen sak yawsishu
    Panda: harin meedku. Humuusiinh bolohoor zgr bgaz
    Anirgui: kkkk.

    ReplyDelete
  15. gogo zuragnuud bna.Ylanguya yliin am goy haragdaj bna.manai mongol ch saihan shuu.Zun bur ch goy.dra jil heduulee buuur goy adal ywdaltai ywnaaa kkk.

    ReplyDelete
  16. yooo laitai zuragnuud avhuulsan bnashdeeeeeee yasan ch saihan iin (sanaa aldav)

    ReplyDelete
  17. Govi uzeegui xunii xuvid ix dogdlon uzlee saixan zuragnuudiig sain darj

    ReplyDelete
  18. Сайхан аялжээ. Дараа дараагийнхаа нийтлэлээ тэгээд оруулаачээ, хүүхдээ

    ReplyDelete
  19. bi svvld koread irheesee omno aaviinhaa nutag dorno govioor yavj hamriin hiid shambaliiin ornoor ni yavsan bas har uul muul gee dl goe bn bayarllaaa

    ReplyDelete
  20. Зураг болон зурагны тайлбарууд хөгжилтэй хөөрхөн байлаа.

    ReplyDelete
  21. Ёстой сайхан зурагнууд бн. Тайлбар нь ч бас. Монголынхоо говьд очоод ирсэн юм шигл.

    ReplyDelete
  22. Gowi ch uneheer setgeld honogshson shuu.

    ReplyDelete
  23. woooooooooooow! sooooooooo coooooooool;)

    ReplyDelete
  24. hulangiin zurgiig 1 km hureheergui oirhonoos zurgiig n avah gazriig medne shuu hoorhon, uruvdultei ch gemeer amitan shu ...

    ReplyDelete
  25. ystoi vgeer helehiin argagui shan nutag bn yliin am ter baigal zugeer l tas demchigiin hiid orj zaawal uzeerei huuhdee bi yzsen vneheer agyy yum bilee

    ReplyDelete
  26. ter deerh agui jini hamriin hiid bgn bas zondoo goy zurag bnaa ..... zarimiig ni uzeegui zurag bna bidniig iim olon goy zuils uzsen geheer olon hun ataarhaj bgaa bhaa
    aylalliin bagt hamt ywasan oyutan ni

    ReplyDelete
  27. bi mednee hamt ywsiim jini istoi goy gazruud bsii shuu

    ReplyDelete
  28. minii anh hvn bol mendelsen gazar bi ene nutagtaa hairtai hajuuhand n bas neg am bdiin dvngneegiin am geed ^^

    ReplyDelete
  29. ih goy ymaa bas ih sain zuragchin ym shig sanagdlaa neeren jargaj bgaa nariig l awsnaas mandaj bgaag n yruusuu awaagui ymu

    ReplyDelete
  30. Энэ миний нутаг.

    ReplyDelete
  31. Бас миний нутаг

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D