Би яг одоо гайхамшийн оронд байна...
Энд бүх юм өөр юм. Энд нар баруунаас манддаг. Навч цэцэг цементнээс ургадаг. Намар, хавар гэсэн 2-хон улиралтай. Найз нөхөд гэж байхгүй атаат дайснуудтай.
Энд газар хөдлөлт болдоггүй, харин цуурхалаас улбаатай тэнгэр хөдлөлт болдог. Энд хүмүүс хөгшин настай төрөөд, хүүхэд болж залуужаад, сперм болж замхардаг. Зовлон болвол хүмүүс инээдэг, жаргаж байгаа нь энэ гээд уйлдаг. Хүүхдүүд архи ууж, хөлчүүхэн залуус сүүнд донтдог.
Энд Ромео Жулетта 2 хайр дурлалаас болж үхээгүй, харин мөнгөнөөс болж үхсэн. Мөнгөгүй Ромеод хэн ч дурлаагүй учираас õàðèéí îðîíëóó явж ажил хйисэн, тэнд очоод Жулеттатай танилцсан ч тэр үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн. Ийм учираас Шекспирт нь хүртэл жүжгийн санаа олдоогүй.
Мөрөөдөхөд хүртэл мөнгө төлнө. Мөрөөдлийг худалдаж авдаг. Түрээслэж болно, барьцаалж болно, бэлэглэж болно бас өвлүүлж болно. Ахиухан мөрөөдөл хувьдаа авахын төлөө авлига хүртэл төлдөг.
Энд хүмүүс бурханд залбирдаггүй харин захирал, даргыг шүтдэг. Хар машин, хаймар жийпнээс адис авдаг. Өөрсдийнхөө төлөө өрөөлийг золиослодог. Өрөөлийн төлөө өчүүхэн ч санаа зовдоггүй.
Энд "итгэл" гэдэг үг байдаггүй. Бүгд муу санаатай, атгаг бодолтой. "Сэтгэл" гэдэг үгийг бэлэгдлийн чанартай хэрэглэдэг. Даанч хойч үеийнхэн нь одоо энэ үгийг бараг хэрэглэдэггүй гэсэн.
Энд... энд... энд... Ярих юм даанч их, даанч блогийг цензуртэй бичдэг болсон гэсэн. Тийм болохоор ингээд өндөрлөе. Аягүй бол ад үзэгдэнэ.
Харин би яг одоо гайхамшийн оронд байна...

Энэ бичлэгийг 2010 оны хавар бичсэн юм. Өмнө Монки.мн сайт дээр нийтлэгдэж байсныг магадгүй та уншиж байсан ч байж магадгүй.
ReplyDeleteХаа сайгүй л гайхимшигтай ертөнц байна даа.
ReplyDeleteУншиж байгаагүйн байна.
ReplyDeleteбүх юм эсэргээрээ...
яагаад гайхамшигийн орон гэж, гайхамшигийн орон гэвэл бүх л зүйл нь гайхамшигтай байх ёстой биз дээ. зүгээр л арай өөр, эсвэл бүүр хэтэрхий төстэй ертөнц байх
ReplyDeleteбүх зүйл эсрэгээс тэсрэг
ReplyDeleteтэсрэгээс эсрэг
эдр гэээд бичжийлүүү яалааа санадаггүй ээ чөтгөр :P
Биднийг ийм л ертөнц рүү залаад байна даа. Энэ эрлийз удирдагч нар
ReplyDeleteneeree tolinii uruu tusgal shig
ReplyDeleteхамгийн гоё эргэцүүлэл ч гэх үү аль эсвэл утга төгөлдөр зүйрлэл ч гэх үү мэдэхгүй юмаа. ямартай ч чи хамгийн сайн сэтгэгч юмаа
ReplyDeleteXm ..... ug xelex gesen chin uuriin erxgui ergeed zaligchixlaa
ReplyDeleteАнжигай: бас гайхамшигтай хүмүүс
ReplyDeleteЗулмөнх: тэхх. Толинд туссуан дүрс шиг
Булаг: Муу талаасаа бол гайхамшигтай л даа :(
Аниргүй: Би бол санаж л бна :)
Амарсайхан: Таны уран бүтээл ч мундаг байлээ шүү.
Шижир: тэхх яг тийм
Мөөгий: Арай л хэтэрүүлсэн магталд байнаа гэхдэ баярлалаа :P
Оогийноо: Юу хэлэх гэж байсын. Хэлчих л дээ ккк.
мөнх бусын ертөнцөд бид мөхөл рүүгээ дөтөлнөм гэж хэхэ
ReplyDeleteнийгмийн амьдрал сайнгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ бол бидний л бүтээсэн ертөнц. Ямар талаас харна яг л тийм харагдана. Монгол үнэхээр миний диваажин. Энд би төрсөн, энд би өссөн энд би амьдардаг энд би ясаа тавина энд би аав ээж ямар сайхан хүмүүстэй уулзсан энд би тэрэнтэйгээ учирна энд би орон зайгаа эзэлнэ энд би ....
ReplyDeleteМонголд төдийгүй дэлхий нийтэд болж байгаа үнэн л зүйл байна дөө
ReplyDeleteEne blogspot deer yaj krilleer bichdeg yum? Kirilleer bichij chadahgui yum? Bayarlalaa.
ReplyDeleteАниомус: санал нэг байнаа. яахав энэ бол песимист бичлэг л дээ.
ReplyDeleteЭнд хүмүүс хөгшин настай төрөөд, хүүхэд болж залуужаад, сперм болж замхардаг.
ReplyDeleteсайхан санаа байна.
гайхамшгийн орны гайхамшгуудыг гайхааад барахгүй юмлэээ ккккккк
ReplyDeleteЯана аа, ямар үнэн юм би уншчихав аа(Санаа алдав).
ReplyDeleteКиноны тухай юм болов уу гээд уншсан чинь болсон явдал биччихсэн байнашд. Амьдрал гэдэг чинь энэ юм шүү дээ хүүхээ :)
ReplyDeletetaalagdav
ReplyDeleteI in wonderland
ReplyDelete