Та бүхэн “Оюутолгой”-н тухай сонин хэвлэл, зурагт, радио гээл хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөндөө л үзэж харж, сонсоо байлгүй. Сайнаар ч нэг ярина, муугаар ч нэг ярина. Энэ нь эргээд энгийн ард иргэд бидэнд үнэн мэдээлэл хүрч буй талаар эргэлзээтэй байдлыг үүсгэдэг билээ. Үүнээс үүдэн Оюутолгой төслийг дэмжигчид ч бий, эсэргүүцэгчид ч бий болцгоосон.
Энэ удаагийн фото постоороо би та бүхэнд Оюутолгой ХХК-ны Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших кэмп болон тэнд хийгдэж буй судалгаа, өнөөгийн дүр төрх ямар байгааг зүгээр л байгаагаар нь харуулхыг хүслээ. Мянга сонсохоор нэг үз гэдэгдээ.
![]() |
| За энэ кэмпийн ерөнхий зохион байгуулалтыг үзүүлж байгаа нь |
![]() |
| Заавар, зөвлөгөө өгсөний дараагаар тэндээс тусгайлан гаргасан эйр кондишн бүхий тохилог автобусанд биднийг суулгаад ойр орчмоор яван тайлбарлаж эхэллээ. Яг л сити тур хийж буй жуулчид шиг л явсан. |
![]() |
| Ажилчидын байр буюу гэрнүүд |
![]() |
| Cпорт талбай, бас бус зүйлсээр ажилчидаа их хангадаг бололтой юм билээ |
![]() |
| Удахгүй энэ л талбайд жинхэнэ олборлолт эхлэнэ шүү дээ |
![]() |
| Уул уурхайн машин механизмууд ярайтал жагсаал. Сүртэй юм байна лээ шүү. |
![]() |
| Өрөмдлөгөөс гарч ирсэн “чөмгөн дээжнүүд”. Эдгээр дээжний тусламжтайгаар нөгөө нөөц энэ тэрээ боддог юм шиг байгаа юм. |
![]() |
| Дээжийг томруулж харуулвал иймэрхүү |
![]() |
| Цуг явсан оюутнууд маань дээжтэй танилцаж байна |
![]() |
| Цуг явсан оюутнууд маань үзүүлэнгийн эрдэс чулуулгуудыг сонирхож буй нь |
![]() |
| Тэнд ажиллаж буй нэг геологчийн ажлын ширээ |
![]() |
| за их нарийн юм дурандаж байна. Энд алт байна уу гүй юу :P |
![]() |
| Тэр жижигхээн шар цэгийг харж байна уу. Энэ чинь л нөгөө алт шүү дээ |
![]() |
| Геологчид хийж буй ажлынхаа зургийг ингээд ханан дээрээ наачихсан хоорондоо заагаад ярилцаад сууж байдаг юм билээ |
![]() |
| Томруулаад үзвэл жинхэнэ тоо баримт чинь энэн дээр л харагдана шүү дээ |
![]() |
| Энийг бараг мэргэжлийн хүн гэлтгүй жирийн хүмүүс ч ойлгочихоор зураг байна лээ. Хөндлөн зүсэлтийн зураг |
![]() |
| Яг Оюутолгой дээр авсан зураг. Тэр ногоон толбонуудыг харж байна уу. Тэр чинь нөгөө ОЮУ гэдэг зүйл чинь. 9 эрдэнийн нэгд ордог биздээ. |
![]() |
| Энэ газар бол Оюу толгойн овоо бүхий яг гол хэсэг нь л дээ. Бидний зогсож буй яг энэ газраас эхэлж ил уурхай ухах юм гэсэн. Дараа жил энд томоо нүх үүснэ. |
![]() |
| Аварга аварга хоолойнууд авчраад тавьчихаж |
![]() |
| Энэ бол гүнлүүгээ орж буй хэсэг нь. Далд уурхайн шафт юм уу даа. Яг ийм шафт энд нийтдээ 6 баригдах юм гэсэн. Дэлхийд хоёрхон байдаг гэлүүдээ 1300 метр гүн өрөмддөг өрөм энд л байгаа гэсэндээ. |
Заза зарим зургийг тайлбарлах шаардлага алга. Та бүхэн өөрсдөө сая харлаа. Тэгээд ч энэ Оюутолгойн ажил нэгэнт эхэлчихэж. Одоо бүгдээрээ үр дүнг нь хүлээх л үлдлээ.































Би ч харамсаж л хүлээж авч байгаа даа.
ReplyDeleteТэр нэг алтан судалтай чулууг нь аваад зугтчихынсан.
ReplyDeleteСайхан аялж их юм үзсэн байна Шафт уурхай л хийхгүй бол ил ухвал байгал дэлхийгээ сүйд хийнэ шүү дээ
ReplyDeleteГоя сонирхолтой зурагтай нийтлэл болж баярлалаа
ReplyDeleteядаж Эрдэнэтийн дайтай хот босгох хэрэгтэй ш дэ. Эрдэтээс 7 дахин том шүү дэ. Газар доорхыг нь ухаад аваад явчхаар хэдэн гэр нөөц нь дууссан газар дээрх уурхайн барилгын балгастай л үлдэнэ дээ монголчууд минь. Дэндүү юмаа нээрээ.
ReplyDeleteЗараа: Зарим хүмүүс чамтай санал нэг байгаа байх. Тэр нэг гэрт нь Гандирс байгаашдээ :P
ReplyDeleteМэй: Харин жинхэнээсээ шар судалтай чулуу гартаа бариад зогссон чинь нийх сонин санагдаад. Худлаа л баахан илж илж багйаад орхисондоо :P
Үлэмж: Сайхан явсан. өөр фото постууд ч хийнээ бас
Дурлагч: Зүгээр дээ Дурлагч мээн.
Чинсээ: харин хот босох хэрэгтэй. Гэхдээ Ханбогдоос илүү Цогтцэцийд хот барих нь илүү дээр юм шиг санагдсан. Энэ талаар судалж л бна. Угаасаа миний ийшээгээ явсан шалтгаан энэ судалгааг л хийж чвлаа шүү дээ.
Гандирсыг нээрээ тэнд торгоож байгааг нь бодохоор буянтай юм шиг.
ReplyDeleteхахаха
ReplyDeleteсүртэй бичлэг байна гэж зургуудыг хараад чухлаар бодов.
ReplyDeleteСайн тэмдэглэл болжээ. Өөр олон дэлгэрэнгүйг үзүүлээрэй
ReplyDeletezaraatai sanal neg baina
ReplyDeleteАжилчдынх нь нийгмийн хамгааллын асуудлууд нь анхаарал татжийна? мэдсэн сонссон зүйл байвал сэтгэгдэлдээ үлдээчээрэй.
ReplyDeleteаан тийн зурагнууд чинь таалагдлаа. Алга болцон байсан чинь Оюутолгой явчаад ирсийму?
Нээрээ л нүдээрээ үзэж дээ
ReplyDeleteДавка: кк. ер нь бол чухалдсан би члэг л дээ.
ReplyDeleteАнжигай: чиний аялалын тэмдэглэлийг ч үзсэн сайхан газраар аялсан бналээ.
Жаагий: Зараа та 2 шиг бодох хүмүүс олон байгаа байхаа.
Ажилчдын нийгмийн асуудал ер нь бол гайгүй санагдсан. Тэнд ажилдаг нэлээд хэдэн хүмүүсийг танина. Өөрсдөө бол сэтгэл хангалуун л бдг бололтойм билээ.
Тэхх. Нүдээрээ үзэж, чихээрэ сонссоон.
Оролдлого байхгүй бол ямар ч үр дүнгүй гэж эхлэх л хэрэгтэй харин гадныханд жаахан хунашгүй зан сүүлд нь гаргах л хэрэгтэйдэээ хэхэ
ReplyDeletesaihan post boljee.
ReplyDeletebi ch bas zaraa, jaagii 2toi sanal neg bna.
Аан одоол нэг юм төсөөлөлтэй боллоо. -Удахгүй гоё хот болон хөгжих бхаа
ReplyDeleteАан ийм юм болоод байгаа юм бий. Нөхөн сэргээлтээ л маш сайн хийгээсэй дээ. Бусад нь ч одоо ингээд бужигнаад болох юм байгаа биз. Их чанартай бичлэг болжээ, баярлалаа.
ReplyDeletezayets: kkk
ReplyDeleteErka: Ta 3 niilj nam bguulach :P
BlueBell: yag oyutolgoi orchimd hot uuseheesee iluu energy resource-iin tend tsogt tsetsii sumand iluu tohiromjtoiyum bilee
unuruu: teh gol ni nohon sergeeltee sain hii ni chuhal. Shaft bdlaar dald uurhai hiih ni hamgiin hor noloo bagatai gsn.
This comment has been removed by the author.
ReplyDeleteЭрдэнэт шиг хот үлдэх бол уу? Бороо гоулд шиг хэдхээн жилийн дотор ухчаад баахан элс үлдээгээд талийх бол уу
ReplyDelete