Tuesday, November 2, 2010

Тусгай салаа алхана

Ойрд бичлэг бичсэнгүй. Завгүй байгаа болохоор блогоо тоосонд даруулсаар сар гаруй хугацаа өнгөрчээ. Завгүй хэдий ч оройдоо цэнхэр дэлгэцийнхээ өмнө тухлан сууж “Тусгай салаа” киногоо бол үзчихээд л байгаа юм даа. Гэр бүлээрээ үзэхэд тохиромжтой сайн кино болсон гэж би дүгнээд байгаа. Утга агуулга нь ч тэр, дүрүүд нь ч тэр ер нь л их сайн кино болсон. Зохиолыг нь Амараа ах бичсэн юм билээ. 
Хүү маань орой болгон л тусгай салаа үзнэ. Киноны эхэнд явдаг дууг нь явангуут л тоглоомон буугаа бариад дороо тонотогоноод “нэг хоёр” гээл алхаж өгнө. Одоохондоо нэрийг нь сайн хэлж чадахгүй тэгээд “нэг хоёр” гэж нэрлэдэг юм. Бодвол цэргүүд нэг хоёр, нэг хоёр гээд алхаж явааг нь хараад тэгэж нэрлэсэн юм байлгүй. Хүү ч гэлтгүй эхнэр бид 2 орой болохоор байн байн Үндэсний ТВ дээр сувгаа тавиал “Тусгай салаа”-г хүлээж эхлэнэ шүү дээ. Аав, ээжүүд хүртэл бүгд л үздэг сурагтай. 


Сая хөдөө ажилаар явж байхад очсон газрын хүмүүс бүгд л тусгай салаа үзнэ. Хаа холын элсэн цөлд хайгуул хийж буй геологич залуус хүртэл хүнд хэцүү ажлын алжаалаа “тусгай салаа” үзэж тайлдаг юм билээ. Мэдээж ДиДишийн антен бас үүнд чухал үүрэгтэй.
Киноны 3 дуу гурвуулаа таалагдсан. Аманд хүртэл аялагдаад. 

Амьдралд болж байдаг аар саар жижигхээн зүйлсээс эхлээд цэрэг, цагдаа, хууль эрх зүй, Монгол хүний ёс жудаг, нөхөрлөл, хайр дурлал гээд олон сайхан сэдвийг энэ кино хөндсөнөөрөө хүмүүст нэг талаас ухаарал сургамж, нөгөө талаас мэдлэг мэдээлэл олгож байна гэж би боддог юм.

Хэзээнээс нааш Монголчууд маань сериалд дуртай л даа. “Халтар царайт”-аас өнөөг хүртэл бишгүй олон орны ёсон жорын л цуврал кино үзлээ. Харин одоо өөрсдийн гэсэн сэтгэлд нийцсэн сайхан киногоо үзэж байгаадаа жирийн нэгэн үзэгчийн хувьд сэтгэл хангалуун явдагаа л энэ бичлэгээрээ дамжуулж илэрхийлэх гэсэн юмаа.
Солонгос савангийн дууриудад дарагдаад байсан Монголчууд маань үзэх цуврал кинотой болж, “тусгай салаа”-ныхан ч бас энэ үүргээ нэр төртэй биелүүлж яваа нь сайхан.

23 comments:

  1. Орчноосоо тасраагүй сайхан кино байна лээ

    ReplyDelete
  2. Халтар царайтын ретингийг бут цохиосой ккк

    ReplyDelete
  3. Хэний яанаагүй орой болгон хүлээж үзэж байгаа, ккк.
    Солонгосын савангийн дуурийн хажууд хамаагүй амьдралтай, маниусд илүү дотно юм шиг санагддийншд.

    ReplyDelete
  4. Хүү ч гэлтгүй эхнэр бид хоёр хүртэл орой... гэнгүүт нь нэг, хоёр... гэж алхдым байхдаа гэж бодлоо шд. ккк. Сайхан кино байна лээ. Өчдөрийн ангуд бол үнэн дургүй хүрмээр хэсэг. Тэр тэнэг ахмад бол Монголын дийлэнх цагдаагийн дүр байлээ дээ. ХОгийн цагдаа.
    Өчдөр миний санажаагаар Хурцын ээж, хорооны дарга хоёр хэчнээн хувцас солиод өмсчихсөн бэ ай?

    ReplyDelete
  5. ёстой уучлаарай кино болсон хэцүү анги нь ч гсн, харин реклам нь арай багассан л байж магадгүй жүжигчид нь хуурай жүжиглэлттэй, зохиол нь хэтэрхий фантазтай нэг баян айлын мангар бацааны сэтгэл санааг сонирхдог дарга байхгүй л боловуу цэрэгт

    ReplyDelete
  6. Ааа тий. Бас нэг юм хэлэхэд орчин цагийн залуусын амны уншлага болсон хараалын үг бараг гараагүй байх шүү. Өчдөр тэр Сүлд шоронд орчоод элдвээр нь зүхэх байхдаа гэсэн чинь юу гэлээ, яасан хогийн хүмүүс вэ гэл үү. ээмэр даруухан хэлсэн шд. ккк. ёстой таалагдсан.

    ReplyDelete
  7. Үлэмж: Тийм амьдрал ойр болсон санагддаг. Гэхдээ амьдралд ойр гээд нээх муухай хар бараанаар гаргаагүй нь сайхан санагдаад бган.
    Дурлагч: Тийм хэний янаагүй л тэгж санагдаад бдын.
    Болд-эРДЭНЭ: Тэр цагдаа ч тэр бусад хүмүүс ч тэр дүрээ сайн бүтээсэн болохоор л тэгж санагдаа биз. Харин тэр хувцаслалт нээрэ эмагалгүй шүү. ккк
    Ганбат: Тийм дарга байж болноо. Хүн болгон ижил байх албагүй л дээ. Цэргийн дарга гэхээрээ л зэвүүн байх ёсгүй гэдгийг энэ кино гаргаа бизээ.
    Болдууж: Харин тээх. надад ч бас.

    ReplyDelete
  8. Би даанч үзэж амждаггүймөөө

    Хүмүүс гоёо л гээд байсан

    ReplyDelete
  9. өчдөр гэрийхэнтэйгээ утсаар ярьсан чинь аав, ээж, дүү 3 маань энэ киног хамт суугаад үздэг гэсээн. ихэнхи киног голоод үздэггүй орос школтой аавд маань таалагдаж байна гэхээр нилээд сайн кино болсон бололтой. би ч ганц ч ангийг нь үзэж үзээгүй л байна л даа

    ReplyDelete
  10. Миний сэтгэгдэл дахиад л алга болчихсон байна. Бороо чи сэтгэгдлийн тохиргоо руугаа ороод нэг шалгаад үзээч. Жижиг Эрка-н блогт бас тэгээд байсан нэг тохиргоо өөрчлөөд зүгээр болсон.

    ReplyDelete
  11. АЯко: Дараа бодвол давтаж гарах байлгүй. Тэхэд нь үзкү юу дө кк
    Чимгээ: за сонин сайхан. Юу бна. Сая блогоор чинь орж баахан тэнэлээ.
    Зулмөнк: Тиймүү. бУСАД хүмсүүдийнх яагаад зүгэр ороод бган болоо. Жижиг Эркагаас тэхдээ асуухаас.

    ReplyDelete
  12. нэг хоёр ангийг нь л үзэж бсан, бүү мэд
    энд ДиДиш-н далд пиар бас яваадийнуу гүй юу :р

    ReplyDelete
  13. Sun::: дидишээс өөр олон газарын сурталчилгаа байгаа байгаа. Гэхдээ аргагүй шдээ өөр ямар аргаар санхүүгийн эх үүсвэр олох билээ дээ.

    Хүүхдүүдэд зөв үлгэр дуурайл болж байгаа дажгүй кино. Энэ киноны нөлөөгөөр саяны болоод өнгөрсөн цэрэг татлагад нилээд залуучууд хамрагдсан гэсэн.

    ReplyDelete
  14. Хүү ч гэлтгүй эхнэр бид хоёр хүртэл орой... гэнгүүт нь нэг, хоёр... гэж алхдым байхдаа гэж бодлоо шд. ккк.

    хахахах, солиотойн.

    ReplyDelete
  15. neeree l surgamjtai uhaaraltai kino bnlee

    ReplyDelete
  16. Хүү ч гэлтгүй эхнэр бид хоёр хүртэл орой... гэнгүүт нь нэг, хоёр... гэж алхдым байхдаа гэж бодлоо шд. ккк.
    хаха. мангар Болдууш.
    Би орой яаран байж очиж 1 ү%здэг зүйл маань юм штээ. энэ 7 хоногт гараад дуусахаар нь дураараа тэнэхээс..

    ReplyDelete
  17. Дэмжиж урам өгч байдагт чинь баярлалаа. Хүмүүс их үзэж байгаад их урамтай байна өө. Сэтгэгдэл үлдээсэн хүмүүстээ ч баярлалаа.

    ReplyDelete
  18. Ажил оройтож тарах үед кануундаа яаран яарсаар бөөн амьсгаа гэртээ очдын. Үзүүштэй сайхан кануу болсон байна лээ. Амандаа дууг нь аялаастай л сууж байгаам чинь. Тусгай салаагаа үзэх гээд шоудахаа больсон байхын. ккк

    ReplyDelete
  19. Санбүтэ: Бэлэг бэлгийн дээд Дидиш тиви гэж сонссон уу эдр кк
    Үлмэдэх: Харин тийм цэрэгт татлагад тэнцээгүйдээ болоод бүүр уйлж байсан сурагтай кк
    Оллие: кк
    Танкюу: Тамхинаас гарч байгаагаас эхлээд зөв талын зүйлс ихтэй.
    Давка: Харин орой гэртээ хүмүүс их эрт очдог болсон гэсээн кк
    Амараа ах: Угаасаа олны үг ортой гэдэг биздээ. Олон хүмүүс ам сайтай байгаа шүү дээ энэ кинонд. Дараагийн уран бүтээлийг тань хүлээж байя.
    Бадмаа: ккк. Харин шоудалаа ч тусгай салаанаас өмнө харьж байгааштэ хүмүүс

    ReplyDelete
  20. харин тээл хурдан дуусаасай гэж боджугаа шт ккккк

    ReplyDelete
  21. кино дуусцан... үзэх юм байку... гээл унаку юу тээ.
    Тэр дээр нэг зүйлтэй снааа нийлкү байнаа. Мийний мэдэхээс 10-д таньдаг хүн цэрэгт явсан. Бөгд тамхинд орчоод ирсийм даа гэж.

    ReplyDelete
  22. ih huurhun bas amidrald oirhon shan kino shu dahiad garahku geheer....yalanguya dendeviin dur ene kinog iluu hugjuuj iluu ih sonirholtoi bolgoj ugsun bhaa undesnii tv-iin kinonuud er ni ih dajgui shuu

    ReplyDelete
  23. үнэхээр сайхан кино хэлэх үг үнэндээ л байхгүй байсан шүү

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D