Saturday, January 29, 2011

Идэр есийн жавраар Хөвсгөлийн хязгаарт (Photo post)

Ажил мэргэжлийн онцлог болоод ч тэрүү би гэдэг хүн хөдөө гадаа их явах юм. Ямар сайндаа дөнгөж шинэ он гаравуу гүй юу хөдөө тийш хүлгийн жолоо залж байхав дээ.  Явах явахдаа хамгийн хүйтэн үеэр, хамгийн хүйтэн газар болох Хөвсгөл аймгийн баруун хязгаарлуу явсан юм. Өмнө нь хамгийн халуун цагаар говийн аймгуудаар аялсан бичлэгээ оруулж байсныг санаж байгаа байх.
Энэ удаад Хөвсгөл аймгийн баруун сумдаар аялал хийгээд ирлээ.  Аялал маань хүнд хэцүү, хахир хүйтэн цагаар өрнөсөн ч мэдээж залуу халуун хүмүүсийн эрч энергээр сайхан, бүтэмжтэй байлаа. Цасанд суух, шуурга, агаарын температур -40 хэмээс байнга дээш байсан зэрэг саад бэрхшээлийн хажуугаар сониохолтой, хөгжилтэй өрнөсөн энэхүү аялалын зургуудын маань дээжээс тухлан сонирхоно уу.

Хотоос хар үүрээр шахуу гарсан. 1 сарын 2. Хүмүүсийн шинэ жилийн уур амьсгал арилаагүй л байлаа. 

Аялалын багийнхан дундаас цаг барилгүй хоцорч бусдыгаа бухимдуулсан нэгнийгээ шийтгэж цасаар угаасаны дараа

Машин дотор буу халан хууч хөөрөлдөөд явахад газрын хол, замын урт үл анзаарагдана

Орхоны гүүрэн дээрх загасны наймаачид. Утсан загас нь бол бараг эндэхийн брэнд болжээ. 1 ширхэг томхондуу загас 10 мянга орчим төгрөгийн үнэтэй.

Цас ороол, замын хальтиргаа гулгаа нэмэгдээл

Хээр хөдөө явахад овоо тойрно гэж нэг сайхан ёс заншил байна. Давхар олон шалтагтай л даа :ь

Хөвсгөлд бас тэмээ байнаа байна

Сумын буудал. Жинхэнэ хайнга газардаа.  Дотроо бол амнаас уур гарах энүүхэнд. Савтай ус хөлдөөд хоночихсон байгаа юм. Гэхдээ л хоног төөрүүлэхэд яг цагаа тулахаар үүнээс илүү тухтай газар гэж үгүй шүү дээ.

Хонины хөшөө. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум аймагтаа малаараа тэргүүлдэг юм билээ. Тэгээд хонины хөшөө бариа биз. 

Босоо Шагдар. Нутгийнханы бахархал болсон бөх байсан байгаа юм. Хөшөөг нь шинжвээс ууцны хотойлт, хамрын самсаа, гарын пооз, өгзөгний өнцөг эдр бол айррр :ь 

За цасанд суулаа. Ухахаас өөр зам байхгүй. Угаасаа Цагаан-Уулaaс Цэцэрлэг сум хүртэлх зам бол  хэсэг яваад л ухахаас өөр аргагүй их цастай юм билээ. Тэр үеэр сум хооронд явсан машин байхгүй. Төвөөс холбоо тасарсан байсан юм. Тэр ар талд байгаа том машиныг харж байна уу. Тэр хүртэл суугаад, эврээд тэндээ хаягдцан байгаа байдал нь. Жолооч нь хотруу сэлбэгэнд явсан гэсэн.

Иридиум гар утас. “- Байна уу!!! Онцгой байдлын газар уу. Бид нар цасанд суучлаа. Нааш нь нисдэг тэрэг явуул ”   :ь

Могойн гoлын нүүрсний уурхай. Удахгүй энд цахилгаан станц баригдана гэсэн. Энэ зургийг панорама байдлаар тойруулж авсан байгаа. Томоор үзэхийг хүсвэл дээр нь дарахад л болоо.

Нүүрсний хөшөө гэх юмуу даа. Ямар ч л гэсэн энэн доторх нүүрс нь жинхэнэ байсан. Нэмэлт мэдээ дуулгахад энэ Могойн голын нүүрс маш сайн чанартай, коксжих боломжтой нүүрс юм байналээ шүү.

Элсэн цөл гэж байдаг. Харин битүү цасаар хучигдаад тэнгэр газар нь ялгагдахаа больснийг бол “цасан цөл” гэж нэрлэхэд буруудахгүй биз.

31 ба би гэдэг зураг. Энэ 31 хэмээгч Орос тэрэг болвоос тэр хавийн цасанд суусан машинуудыг татдаг ач буянтай эд байгаа юм. Дээр үеийн тээврийн жолооч шиг гаржуу би :ь

Цантсан цонхон дээр хэн, юуны учир ингэж бичээ вэ? Арай аялалын багаас маань хос төрөх юм биш байгаа :ь

Сүртэй харагдаад байсын. Газрынх нь нэрийг мэдэхгүй нь жаахан тиймэрхүү кк

Эрдэнэт хотын бараа. Нээрээ тэр алсыг харагчийг харж байна уу.  Нөгөө УБ хотод байсан алсыг харагч маань ашиглалтын хугацаагаа дуусгасан хэдий ч одоо гавъяаныхаа амралтыг эдлээд Эрдэнэт хотод ажиллаж байгаа бололтой. Бодвол Эрдэнэтийн хүмүүс өндөрөөс унаад яадагчгүй юм байлгүй бүү мэд. Бас паркад байсан агаарын дугуй билүү дээ нэг тоглоом Хөвсгөлд байсан. Ер нь паркын хуучин тоглоомоос төмрийн хаягдалд шилжсэн нь хэд болдоо. (Энэ зургаараа аягүй асуудал дэвшүүлсэн ккк)

Дархан хотын үйлчилгээ. Ихэр могой хэмээх нэртэй нэг хоолны газар орж ирсэн хүмүүс дээр зөөгч нар гүйлдэн ирж өөр өөрийн хоолыг уралдан рекламдаж, менюгаараа эргэн тойрон бүрхэн бүчин авах нь нэг төрлийн үйлчлүүлэгч үнэхээр хаан гэж бодмоор, нөгөө талаар бол бизнесийн өрсөлдөөн шүү дээ гэж бодмоор, бүүр нөгөө талаас нь бодвол бас ядаргаатай юм билээ барьж идчихгээд шаваад байхаар чинь. ккк

За аялалынхаа зах зухаас сонирхуулахад иймэрхүү байлаа. Зарим зурган дээр хувь хүний зураг оруулсан учираас бага зэрэг blur-дсаныг ойлгож байгаа биздээ. Удахгүй дараа дараагийн постуудаараа өөр аялалын өөр гоё гоё зургууд оруулнаа.


35 comments:

  1. Пурган гээч машин хөдөө гадаа явахад нэн тохиромжтой сайн тэрэг атлаа ганцхан гэм нь хүн суухад зориулагдаагүй юм шиг байгаан :ь

    ReplyDelete
  2. тэр цасан цөл LOVE 2 Айррррр таалагдлаа кк

    ReplyDelete
  3. Ёоо бүүр атаархтал явах юмаа. Цасан цөл, бас нөгөө нэрийг нь мэдэхгүй гэсэн 2 илүү ихээр анхаарал татлаа. Бас тэр цахилгаан станц баригдах газар гояымаа

    ReplyDelete
  4. Угаасаа жарийес, поргон 2 үнэхээр сайн хийгэдсэн даанч дотор нь хүн сууна гэдгийг мартсым шиг байгаан гэсэн яриа байдыш

    ReplyDelete
  5. Хаха нөгөө титаник дээр цантсан цонхон дээр гараараа мөр үлдээдэг шиг LOVE гэж бичиж этр үү :P

    Тэр цасанд суудаг зурган дээр бүр нэг дарга маягтай гарсан байншд. "Алив яг тэр хэсгий нь ух, өөөөдөө алив чи яг тэр дугуйны наад хэсгээр ухаад алиач, аанхан" гэж мэцэн :Р

    ReplyDelete
  6. тэр сүүлийн баахан эмэгтэй тэй зураг гоя байна нтр... алинаас нь авдийн билээ дээ гээл нэг тиймэрхүү харцаар шинжиж хараал айн хэхэ гоя явсан байна

    ReplyDelete
  7. Сайхан аялаад иржээ ямар ажлаар явсийн Бороо ах? Гэснээс тэр цөл гэж нэрлээд байгаа ямар аймаар харагджийнаа. Тэр Самдан аваргын пооз нөгөө шинэ үеийн хошин шог дээр гардаг аймгийн төлөөлөгч шиг харагджийна. Өгзөгнөөс нь базаад авкажаам шиг эвгүй пооз байна :P.

    ReplyDelete
  8. Ямар гоё мэдрэмж төрвөө, сайхан зургууд байна. Зун л явдаг болохоос өөвлийн зургуудыг харсан нээх гоё болчихлоо. Ялангуяа тэр "Цасан цөл" их таалагдлаа.

    ReplyDelete
  9. Жоржиус: кк их арманчиг зураг шүү
    Зулмөнх: Нээрээ 69 пурган мурган хойшоогоо пар нь орж халдаггүй юм билээ. Бас донсолгоо эдр бол бүүр айрр. Гэхдээ тэднүүсийг юуг нь тоохуу. Энчиодоо залуу нас бна, сэтгэл бна, зүтгэл бна :D
    Аеро: Циеэнригзэн дарга шиг л "-ажилаад бай, ажилаад бай" гээд зогссон гэж боджийно уу. кк. Уул шугамандаа бол тэгээгүйм. Өөрөө ухалцсан.
    Жой: ккк. Арабын шах шиг л баавартай сууж болхым бналээ :ь
    Житулга: Улсын нууц ажилаар гэх нь ч хаашаа юм. Судалгааны ажилаар явсаан. Тэр пооз бол чиний л пооз байлээдээ.

    ReplyDelete
  10. Мс.Тэргэл: Өвлийн зургууд гэхээр дандаа л цас болчих боловуу гэж болсон харин гайгүй юм билээ. Гэхдээ нийт зурагний 70,80 хувь нь цав цагаан шахуу харагдаад байгаам

    ReplyDelete
  11. hooh, it was my dream. bi ovloor hovsgol yavj uzehiig morooddog. nadaa bolomj hairlaach kk. turshlaga huvaaltssand bashiivoo. saihan zurguud, temdegleluud bnoo.. tnx

    ReplyDelete
  12. aimar huiten bsan baih daa; gehdee l u guys did it!!

    ReplyDelete
  13. Хөдөө гадаа халуунд элдэв адал явдал үзэж явах ч ид бахтай эд дээ. Хөдөө явмаар санагдчихлаа.

    ReplyDelete
  14. Гайхалтай сайхан пост болжээ. Маш сайхан. Дахин ийм пост олон гаргаарай. Тайлбар бол үнэн тас. Гялайлаа

    ReplyDelete
  15. Нүүрний блүүрдэж нтр маягтайн чамайг танихгүй хэн байдаг юм нуулаа гээд ч яадаг юм хаха

    зураг болон аялал сайхан байна Хөвсгөлийн зураг хаа байна

    ReplyDelete
  16. Халуунд халж хүйтэнд хөрч сурах ч эр хүн үзэх л ёстой юм билээ. Машин цасанд суучихвал хамгийн түрүүнд хүрз аваад ухах хэрэгтэй даарахгүй байх ганц боломж шүү дээ

    ReplyDelete
  17. Хаха би тэр Босоо Самдангийн Бороо Самдан гэж уншаад гайхавшд
    Зурагнууд гоё юмаа

    ReplyDelete
  18. хахахахаах энэ Дурлагчийн комент хахаха


    харсан чинь шууд дааржийн... өвөл хөдөө бол айрр айррр бурхан минь... өвлийн улиралд нааг хөдөөнөөс хол байлгаж хайрла, насан туршид минь этр к

    ReplyDelete
  19. чи ямар их явдийн бэ? айн?

    ReplyDelete
  20. Хар хүйтэнд зураг аваад л гүй ээ мөн сүрхий явжээ.

    ReplyDelete
  21. тэр цасан цөл гэдэг зурганд лайк хиймээр байна :P

    ReplyDelete
  22. àíèðã¿é

    ReplyDelete
  23. Нүүрийг нь бүдэг болгосон хүмүүсийг фотошопоор янзлаад буцаагаад нийтэлчих үү?

    ReplyDelete
  24. Сайхан явжээ. Тэр загаснаас идмээр санагдаж байна шүү

    ReplyDelete
  25. Гэгээн: Ер нь бол сайхан. Хүнээс жаахан тэвчээр хатуужил шаардах байх. Гэхдээ л залуу хүний хувьд хэцүүгээсээ сонин сайхан илүү болов уу
    Чимгээ: Yes. Бид хийсээн :ь
    Зараа: Эрхэм ноёнтон хээр хөдөөгүүр яваагүй удаа юу. Чи ч бас ийш тийш явах овоо туршлагатай юм билээ.
    Херо: Тайнкс. Ер нь сүүлийн үед кино, аялалын тэмдэглэл гэсэн 2-хон сэдвээр постоо бичих гээд байдаг болчихжээ.
    Асо: Сүүлийн 2-оос бусад нь Хөвсгөл аймагт авахуулсан зураг шүү даа. Яг нууран дээр нь бол сая явахад очоогүймаа. Одоо мөсний баяр билүүдээ их гоё юм болдог сурагтай байсан. Боломж гарвал дараа очиж үзэх төлөвлөгөөтэй байна. Аа харин блүрдсаны хувьд гэвэл од байх гэцүү шүү дээ :ь
    Үлэмж: Ер нь бол тийм шүү дээ. Санаа нийлэв.
    Дурлагч: Босоо Самдан гэхээр 2-р сувгаараа бол айрр байгааздээ :ь
    Ицми: Чам шиг эмзэг турьхан амьтанд хүсэх эд биш байхаа. Тэгсэнд оруул чамд Турк явах нь зохихым билээ.
    Давка: ккк. Байнга л явжаагаашдээ. Юу вайн вацкаанаа
    Анти: Сайхан шүү дээ. Гэрэл зургаар баримтжуулахгүйм бол хөдөө яваад юу хийхүүдээ хө.
    АНиргүй: Блогспот одоо ФБ шиг лайк дардаг юм хумтай болуул гоё тэ. Би тэгж бодоод байдын.
    Амараа ах: Загас ч сайхан байсан шүү. ккк. Эрдэнэт явсан хүмүүст захихад аваад л ирэх байхдаа. Яг замд нь байгаа юм чинь.

    ReplyDelete
  26. Хөвсгөл аймгийн Цөгөөн-Уул сум улсдаа малаар 1-рт явна даа. Тэр хөшөө Босоо Шагдарынх шүү.3-р сарын 2-нд Мөсний баяр Хөвсгөл далай дээр Хатгалд болно

    ReplyDelete
  27. Сайхан зургууд авч үзүүлжээ

    ReplyDelete
  28. би нэг ингэж явж үзэх юмсан. Би чинь ком-хоо араас босдоггүй хүн шүүдээ хаха ингээд явдаг болч сайхан л байнадаа

    ReplyDelete
  29. Anonymous: Баярлалаа. Үнэн зөв мэдээлэл өгсөнд баярлалаа. Цагаан Уул сум нээрээ улсад 1-т орж байгаа гсн шүү
    Нямдорж: Тайнкс
    Ханаскае: Хаяа ч гэсэн байгаа газраасаа хөндийрөөд явах ч хүнд зайлшгүй байх ёстой зүйл гэж бодоод байгаа юм. Ялангуяа залуу хүн юм үзэж нүд тайлвал илүү сайхан шүү дээ.

    ReplyDelete
  30. Гоё блогтой юм байна.

    ReplyDelete
  31. нэр нь үл мэдэгдэх газрыг Их уул сум гэдийн. Яг тэр нэг зурагт байгаа уулны нэрээр нэрлэгдсэн юм шиг байгаан. Надад зуны ногоон бордуу өнгөтэй зураг нь бий. Боломж олдвол өвөлж явж зургий нь дарнаа.

    ReplyDelete
  32. ene minii tursun nutag.minii mongoliin hamgiin uzesgelentei gazat. chinii medkuuu bgaa ter surtei uuliig "ИХ УУЛ" gedeg yum. ter sumiinhaa shuteen ni bolhoor uulaaraa nerledeg bolson tuuhtei gesen.

    ReplyDelete
  33. Сайхан зурагнууд байна. Миний нутаг сайхан шүү. Нутгийн сайхан зурагнууд тавьсан, дээр нь фото сурвалжлагчын зарим нэг ташааралыг залруулж өгсөн хүмүүст талархжийнөө.

    ReplyDelete
  34. та нар чинь яагаад л нүүрээ балалчаав дээ ХУЛГАЙЧ нар нар шиг

    ReplyDelete
  35. bi naad zurgan deer garsan bvx gazriig chin medex ym bn
    bi ooroo tsetserlegiinx
    naad ix uul tsagaan uul erdenet mogoin gol ene ter gd bvgdiig ni mednee
    mogoin goliin uurxain xuwicaa odoo xamgiin ix erelttei bgaa shvv

    ReplyDelete

Энэ бичлэгийг уншаад сэтгэгдэл төрвөл тэр сэтгэгдэлээ шууд энчээ бичээрэй :D