Би гэдэг хүн ажил, ажил гэсээр яваад блогтоо сард бараг 1, 2 бичлэг л оруулдаг болсон байх юм. Гэхдээ блог бичих нь багассан ч гэлээ өөр бас бус зүйлсийг бол бичсээр л байна. Тэгээд тэр үр дүнгээсээ товч танилцуулъюу гэж бодсон юм.
Миний бие ажил, амьдарлын зав зайгаараа үзэг цаас холбон суусных ямар ч гэсэн удахгүй хэвлэлтээс ийм 2 ном гарах нь.
Ямаршуу ном болсон талаар эрхэм уншигч нар дүгнэлтээ өгнө биз.
Нэг дэх ном нь бол үл хөдлөх хөрөнгийн харилцааны талаарх бүхий л процесс, эрх зүйн зохицуулалт, нарийн ширийн юмны талаар дэлгэрэнгүй бичсэн B5 хэмжээтэй, 170 хуудастай ном юм. Ерөнхийдөө энэ чиглэлээр суралцагчид, иргэд гээд ямар ч хүн уншихад тохиромжтой байх үүднээс бичсэн.
Хоёр дахь ном нь цэвэр судалгааны ажлын үр дүн юм. Хамтарсан зохиогч нь миний багш байгаа юм. Тэгээд Улаанбаатар хотыг зонинг пермиттэй болгох, тодорхой чи үүрэг бүхий бүсчлэлээр дамжуулан барилга болон газар ашиглалтанд хяналт тавих, удирдах боломжийн талаар судалсан үр дүн юм. Судалгааны хүрээнд нэлээд олон газар судалгаа явуулсан гэхэд болно. Үр дүнг нь одоо нийслэлийн газрын алба, хот төлөвлөлтийн байгууллагууд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаандаа ашиглаад эхэлсэн гэхэд болно. Ямартай ч энэ 150 хуудастай В5 хэмжээтэй номны цаана 500 гаруй хуудас судалгааны анкет, 1000 шахуу хуудас анхдагч дата, мөн оронзайн зураглалын файлууд байгаа. Хэрэгтэй хүндээ бол хэрэг болох л ном гэж бодож байгаа. Гэхдээ эхний номыг бодвол нийтэд чиглэгдээгүй юм чинь харьцангуй цөөхөн хувь хэвлэж байгаа.
Анх 2006 онд 2 ном гаргаснаас хойш ном гаргалгүй 5 жил болжээ. За тэгээд номын цагаан буян дэлгэрээсэй гэж өөртөө болон өрөөл олонд хүсэх байна даа.


Маш том ажлууд амжуулжээ
ReplyDeleteБаяр хүргэе & Амжилт хүсье
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
За их сайхан үйл бүтээж байгаа юм байна.
ReplyDeleteномын цагаан буян дэлгэрэх болтугай
Ном бичих, зам тавих, мод тарих, үр хүүхэдтэй болох дээд буян байдаг юм гэнэ лээ. Чи ч бараг л диваажинд залрах байх шүү.
ReplyDeleteЧепак зам тавьж баЙГААШД
ReplyDeleteНомын цагаан буян дэлгэрэх болтугай
ReplyDeleteОвоо л доо. Тэгээд илүү ихийг ч хийх биз дээ чээ.
ReplyDeleteНомсын цагаан буянгууд нь арвай буудай мэт дэлгэрэх болтугай ...
ReplyDeleteмундаг юм аа, баяр хүргэе!оюуны том өв үлдээж байгааан байна аа
ReplyDeleteСаншайн: Баярлалаа найзаа
ReplyDeleteДурлагч: Ном ч яах аргагүй сайхан үйл шүү.
Осторми: Тиймээ кк диваажинд залрах байх. үгүй юмаа гэхэд диваажин хавьцаа :ь
Аеро: Ерөөл бат оршиг
Антидоте: Тэгнэл
Хашэйк: Яасс сайхан ерөөлөв. Биелээсээ этр :ь
Чимгээ: Баярлалаа найзаа. Хэзэ ирэх гэж бна даа
mundag :)
ReplyDeleteBayar hurgii. Tsaashid ulam ihiig hiij buteegeerei.
ReplyDeleteGanga
amjiltoo amjilt bagshaa
ReplyDeleteсайн уу андаа. гоош байна аа. блогоор чинь анх удаа орж үзлээ. үүнээс хойш байнга орж байх болно оо. олон сайхан бүтээл туурвиж байгаа юм байна. найздаа амжилт хүсье. баярлалаа.
ReplyDeleteТа нээрээ мундаг хүн юмаа.. Гэхдээ шүлгийн чинь ном байх гэж их горьдож орж ирсэн шүү.. Хурдхан горьдоосыг минь тайлаарай кк
ReplyDeleteБаяр хүргэе. Амжилт :).
ReplyDelete