Сүүлийн үед блогтоо бичлэг нэмэхгүй нэлээд удлаа. Тэгж тэгж хаврын синдром уу юув мэдэхгүй нэг ийм бичлэг бичлээ. Өөр нэг блог дээрээ эртээд нийтлэсэн, энэ удаад энэ блог дээрээ нийтэлчихэе дээ. Би гэдэг хүн их юм үзсэн хүн. Үзсэн харсан гэдэг утгаараа. Гэхдээ энэ эмэгтэйчүүдийг ойлгоод ч байгаам шиг ойлгохгүй ч байгаам шиг аймар хэцүү улсууд юм. Тэгээд өөрийн үзэл бодлоо бичлээ :ь
Эмэгтэйчүүд ба шинжлэх ухаан
Эмэгтэйчүүдийг ойлгох нь шинжлэх ухааны шинэ нээлт хийхээс ч илүү хэцүү юм. Нарийн бичигтэйгээ ойлголцохоос илүү нанатехнологи хөгжүүлсэн нь амар мэт санагдаад, сэтгэлд нийцсэн бүсгүй олно гэдэг шинэ тив нээхээс түвэгтэй санагдаад, гэргийтэйгээ ойлголцоно гэдэг генетик судлалаас хэцүү санагдаад, хайр дурлалын асуудал болохоор харьцангуй онол ч хажууд нь жулдаад. Ёо би гэдэг хүн хэзээ нэг өдөр эмэгтэй хүн судлалаар нобелийн шагнал аваад Стокхольм хотын улаан хивсэн дээгүүр инээд алдан алхаж явах юм болдаа.
Эмэгтэйчүүд ба эдийн засаг
Эдийн засгийн хямралд хямраагүй мөртлөө эмэгтэй хүний үгэнд хямрах юм. Бодлогын хүү хичнээн нэмэгдсэн бондгороороо үлддэг түрийвч минь хардалтын инфляци огцом өсөхөд хавтгайрч жижигрээд миарч байх юм. Хугацаагүй хадгуулсан хайрын хадгаламж минь хувирч өөрчлөгдөөд өр болчих юм. Гэнэтийн ашгийн албан татвар шиг гэнэтхэн надад цохилт өгдөг ээдээ энэ эмэгтэйчүүд эдийн засгаас илүү хүчтэй юм. Санаан зоргоор болдог бол таануудыг санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэмээр, айлгаж надаар тоглодогийг нь бодохоор аудитын газар шалгуулж орхимоор. Татварын тайлан шиг намайг тамлаж байна та нар. Санхүүгийн тайлан шиг намайг салгалуулж байна бүсгүйчүүд.
Эмэгтэйчүүд ба шашин
Буян боддог тархийг минь бусниулж орж ирээд нүцгэн сайхан биеэрээ нүглийн хүслийг бадраагаад. Хайр хэмээх диваажинд хачин ихээр жаргаачихаад, там мэт ганцаардалд тарчлуулж орхидог бүсгүйчүүд. Хайрлаж ойлголцоод ирэхээрээ хайрын тэнгэрийн бүрэлбаа, хаяад яваад өгөхөөрөө хамгийн адгийн чаралбаа. Бүсгүүчүүд та нар бүгдээрээ бурхан чөтгөрийн дундын бүтээл, буян нүглийн хамтын өмч, хайр харууслын эзэд, хамаг амьдралын минь шалтгаан.
Аллах, Будда, Христийн аль аль нь та нараас айдаг. Аргагүйшд тэд нар чинь эрэгтэй хүмүүс. Аягүй бол над шиг л хүмүүс.
үнэхээр гоё бичижээ. эмэгтэй болохоороо ч тэгж байгаа юм биш. Заримдаа эмэгтэйчүүд өөрөө өөрсдийгөөч ойлгохгүй үе гарна шүү дээ. "Women are made to be loved not to be understood" гэж үг байдаг санаанд орлоо. Ойлгох гэж оролдолгүй. байгаа чигээр нь хайрлах л арай амар болуу даа...хэхэ
ReplyDeleteхаха, хэзээ нэг нээлт хийгээд улаан хивсэн дээгүүр алхана аа нээрээ.
ReplyDeleteОйлгож байж хайрлах, хайрлдаж байж ойлгохын аль нь урдаа байх эсэх дээр эргэлзээл сууж байна :ь
ReplyDeleteтөгс гэгээрнэ гэдэг цагийн хүрднээс ангижрахыг хэлнэээ...... наадах чинь элийрч гэсгээлд өртөх.....гээд бүлтэрчүүү загнуулдын болуу
ReplyDeletehi ymar zov ug songoo vee neeree l emegtei huniig yg l helsen bna kkk
ReplyDeleteДашравдан: Бичлэгийн ангилалыг харахаар аяндаа учир нь ойлгогдож, учиг нь тайлагданаа :D
ReplyDeleteёстой гоё бичжээ та. Уран сайхан үнэн мөнийн авцалдаа тань гайхалтай юмаа. Бусад хүн уншаасай гэсэндээ Share хийчлээ :)
ReplyDeleteёстой гоё бичжээ
ReplyDeleteЭнэ чинь харин төгс гэгээрэх битгий хэл гэгээ тусаагүй эмэгтэй болгоны таарсан шинж байна.Харин гэгээ тусаж гэрэлтсэн эмэгтэй,элгээрээ хэвтсэн эр хүмүүнийг үржил шимт хөрс цэцэгсээ ургуулдаг шиг өөд нь татаад,өөг нь дараад өнгөт нар шиг болгоод өгөхөө мэдэх байхаа.
ReplyDeletexaxaxaxaxa bas l surjin heljee....
DeleteDAj yumaa ho www.artbmax.tk ororoi ho bs ene blogiin lord manaihtai hamtrahiig huswel mass_hf@yahoo.com
ReplyDeleteadd
woow yostoi goyo heljee unen avtsaldaa saitai boljee,
ReplyDeletexaxaxaxa xund xurj bna shuuu.....................allah buddha christiig ailgaad l yavaad baijdee busguichuud mini......
ReplyDelete